БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах газраас сүүлийн 24 цагийн ковидийн халдварын ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ны ням гарагт эх газрын Хятадад дотоод халдварын 65 тохиолдол илэрсэн байна.
Тодруулбал, Ляонин мужид 20, Хэнаньд 18, Хэбэйд 8, Хэйлунцзянд 6, Сычуаньд 4, Юньнаньд 3, Ганьсуд 2, Бээжин, Чунцин, Цзянси, Өвөр Монголд тус бүр нэг дотоодын халдварын тохиолдол илэрчээ.
Мөн өдөр гадаадаас ирсэн 24 хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Шанхай, Юньнаньд гадаад халдварын шинэ тохиолдол тус бүр 6, Шаньси, Гуандунд 3, Өвөр Монгол, Чжэцзян, Фуцзянь, Шаньдун, Сычуань, Гуансид тус бүр нэг илэрсэн байна.
Нас баралт бүртгэгдсэнгүй.
Эрээн хотод суугаа Консул Т.Мөнхгэрэлтэй холбогдож, цаг үеийн нөхцөл байдал, хөл хорионы талаар тодруулсныг ЭНД ДАРЖ унших боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )