АНУ-ын Холбооны мөрдөх товчооны цахим шууданг хакердсан тухай Блүмберг агентлаг мэдээлжээ.
Хакерчид Холбооны мөрдөх товчооны нэрийн өмнөөс болзошгүй цахим халдлагаас сэрэмжлүүлсэн 100 мянга гаруй захидал илгээсэн байна.
Холбооны мөрдөх товчоо болсон хэргийн талаар мэдэж байгаа гээд нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдэгджээ. Тус байгууллага цахим шуудангийн хэд хэдэн системтэй аж. Өнгөрсөн бямба гарагт хакердуулсан системийг Холбооны мөрдөх товчооны ажилтнууд олон нийттэй харилцахдаа ашигладаг байна. Нууц мэдээлэл дамжуулахдаа тусгай систем ашигладаг аж.
Үүнээс өмнө Associated Press агентлаг өнгөрсөн зургаадугаар сард программ хангамж хөгжүүлдэг “SolarWinds” компанийн системд халдсан хакерчид АНУ-ын прокурорын газрын цахим шууданг хакердсан тухай мэдээлж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )