Оросын нэрт дуучин Алла Пугачева илүү турж, гоолиг болжээ. Тэрбээр гоолиг бие галбираа тодотгосон хувцаснуудыг зоригтой өмсөх болсон.
Энэ удаад дуучны нөхөр Максим Галкин цахим хуудсаараа дамжуулан Аллад хайраа илэрхийлээд хамт авахуулсан зургаа тавьжээ.
Богино хар даашинзтай Аллагийн хөл маш гоолиг харагдаж байгаа талаар фэнүүд нь ам булаалдан коммент үлдээсэн байна. Комментуудын дотор Аллаг залуу бүсгүй шиг харагдаж байгааг магтахаас гадна Максимын энгийн хувцасыг харьцуулан шүүмжилсэн сэтгэгдэл ч байлаа.
Алла Пугачева, Максим Галкин нар 2001 оноос уулзаж эхэлсэн ч 10 жилийн дараа албан ёсоор гэр бүл болсон билээ. Тэдний насны зөрүү 27 ч Алла, Максим хоёр Оросын шоу бизнесийн хамгийн бат бөх гэр бүл болж чадсан юм.
Тэд тээгч эхийн тусламжтайгаар ихэр хүүхдүүдтэй болсон билээ. Найман настай Елизавета, Гарри нарын зураг, бичлэгийг аав нь цахим хуудсаараа харамгүй хуваалцдаг.
Сэтгэгдэл ( 0 )