Максим Галкин Москвагийн шүүхэд давж заалдав

2024 оны 04 сарын 26

47 настай шоумен Максим Галкин “гадаадын тагнуулуудын” бүртгэлээс хасахаас татгалзсан Москвагийн шүүхэд давж заалджээ.

Алла Пугачевагийн нөхрийг 2022 оны есдүгээр сард гадаадын тагнуулч гэж зарласан билээ. Израилд амьдарч байгаа тэднийг Оростоо буцаж ирэхэд Максимыг гадаадын тагнуул гэх бүртгэлээс хасуулсан байхаар өмгөөлөгч нь хичээж байгаа аж.

Галкины хувьд сүүлийн үед Дубай болон Казахстаны хотуудад болох шоу тоглолтууд нь техникийн асуудлын улмаас гэх нэрээр цуцлагдаж, бухимдалтай байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top