Алла, Максим нарын өмнөөс МӨНГӨ ЗАЛИЛЖЭЭ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

Оросын жүжигчин, телевизийн хөтлөгч Максим Галкин залилагчид түүний гэр бүлийн нэрийг барьж хүмүүсээс мөнгө луйвардаж байгаа тухай ярьжээ.

Израилд гэр бүлээрээ амьдарч буй 46 настай Максим “Миний болон Аллагийн өмнөөс залилан мэхлэх хэргүүд байнга гарах боллоо. Янз бүрийн утас, цахим хаягнаас манай найзууд болон танидаг хүмүүс рүү мөнгө шилжүүлэх хүсэлт бичиж байна” гэж ярьжээ.

Гэр бүлээ хэвийн амьдруулахын тулд Израилд шоу, тоглолтуудаа байнга хийж буй Галкин “Бид хэнээс ч мөнгө гуйхгүй. Мөнгө гуйж хандаагүй шүү” гэж онцолсон байна.

Зарим хүмүүс Алла, Максим нарын өмнөөс мөнгө гуйсан луйварчдад итгэн, мөнгө шилжүүлж, залилуулсан тухай Галкин хэлээд “Та бүхэн ийм гуйлтад бүү итгээрэй. Энэ бол луйварчид манай гэр бүлийн өмнөөс та бүхнийг залилж байгаа хэрэг юм шүү. Өөрсдийн хөрөнгөө гамнаарай. Утсаар луйвар хийх нь ихсэж байна. Болгоомжтой байгаарай” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top