Домогт дуучин Алла Пугачёва эх орноосоо явж, багагүй дуулиан тарьсан. Тэгвэл дуучин ирэх есдүгээр сарын 1-ний өдөр гэхэд Оростоо эргэж очно гэдгээ хэллээ.
Алла, Максим нарын ихэр хүүхдүүд одоо онлайнаар сурч байгаа аж. Израилд гурав дахь сардаа амьдарч байгаа тэд Тель-Авив хотод форумд оролцоод гарч явахдаа Оросын сэтгүүлчийн асуултад хариулжээ.
Орост эргэж очихоор төлөвлөж байгаа эсэхийг нь асуухад Алла “Амралт дуусна шүү дээ. Есдүгээр сарын 1-нд хүүхдүүд сургуульдаа явах ёстой. Тэд одоо онлайнаар сурч байгаа” гэж хариулсан байна.
Максим Галкины хувьд Оросын армийн Украинд явуулж буй цэргийн ажиллагааг шүүмжилсний улмаас худал мэдээлэл тараасан гэж эрүүгийн хэрэг үүсгэж болзошгүй нөхцөл байдалд оржээ.
Сэтгэгдэл ( 2 )
Пуга эмээ бараг л залуугаараа бна доо.
tendee uldsen ni deer bh