Жүжигчин, хөтлөгч Максим Галкин дээрэлхүүлсэн талаараа ярьжээ.
Тэрбээр ямар ч зүйл ярьсан байлаа хүмүүс бүх үгийг өөрийнх нь эсрэг ашиглахаар оролдож байгаа талаар дурдсан байна.
Максим өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр эхнэр Алла Пугачева болон хүүхдүүдийн хамт Оросоос явсан юм. Тэд Израилд уран бүтээлээ амжилттай үргэлжлүүлж байгаа билээ.
Галкин тоглолтынхоо үеэр өөрт нь тулгарсан асуудлын талаар ярихдаа “Оросын сэтгүүлчид намайг байнга дээрэлхэж байгаа. Би Израил дахь тоглолтынхоо бичлэгээс цахим хуудсандаа оруулж, орой нь дугуйгаар явж байгаа. Харин сэтгүүлчид “Галкиныг түүхэн эх орон нь татжээ_ Галкин хөвчөө таслуулах ямар хэрэгтэй юм бэ. Пугачева Галкинаас бүх зүйлийг нь авч, ганц унадаг дугуйтай эх орноос нь хөөжээ” гэхчлэн бичиж байна. Тэд яаж ийм дэмий зүйлсийг бодож олдог байна аа” хэмээжээ.
Максим Израилд очоод үсний засалтаа өөрчилснөөс гадна борлож, имиждээ ч өөрчлөлт оруулсан нь Оросын сэтгүүлчдийн хувьд сэдэв болж байгаа аж. Сэтгүүлчид түүнийг гомосексуал гэж шүүмжилж, эх орноосоо урваж, худал мэдээлэл тараасны улмаас Орост эрүүгийн хэрэг үүсгэнэ гэх зэргээр бичсэн.
Мөн Максим Украин дахь цэргийн ажиллагааг эрс шүүмжилснээсээ болж эх орноосоо явахаас өөр аргагүй болоход Оростоо амьдрахыг хүссэн Алла тэр хоёрын хооронд зөрчил үүссэн гэх мэдээлэл ч бий.
Украин дахь Оросын цэргийн ажиллагааг шүүмжлэн бичсэн Галкин руу фэнүүдийнх нь зүгээс ч дайралтууд ирж байгаа аж. Саяхан л гэхэд нисэх онгоцны буудал дээр нэгэн фэн нь Максимаас хоёр шил архи хилээр гаргаж өгөхийг гуйжээ. Максим татгалзаж “Хүмүүс намайг архичин гэж бодно” гэж тайлбарласан ч уг эмэгтэй “Архийг Аллад авсан юм гэж хэл” гэсэн байна.
Сэтгэгдэл ( 4 )
Эмээ шаах ямар бөйдаг бол?
Эх Оронгүй бол хэн ч биш!
Тэнэг Максим Оросд нэртэй болсон болохоос Израйльд бол өт ш дээ Пугачёва ч Оросд примадо болохоос Израйльд Алла Пугачёва шүү дээ
ямар тэнэг фенүүдтэй юм... Aрхи гаргаад өг гэж гуйдаг...