Алла Пугачева, Максим Галкин нарын охин, долоон настай Лиза Галкина өхөөрдөм төрх, хэвлүүхэн яриа, гадаад хэлний авьяасаараа бусдын хайрыг татдаг билээ.
Аллагийн ихрүүдийн нэг Лиза охин шинэ жилийн амралтынхаа дараа хичээлдээ явж ирээд аавтайгаа ярилцаж байгаа бичлэгийг Максим Галкин цахим хуудсандаа оруулжээ. Лиза охины бичлэг орсон даруйдаа олон лайк, сэтгэгдэл цуглуулсан байна. Максим хүүхдүүдийнхээ шүлэг уншиж, францаар ярьж, ээждээ гэнэтийн бэлэг барьж буй бичлэгийг олон нийттэй хуваалцах дуртай.
Ээлжит бичлэг дээр ээжээрээ үсээ хоёр салаа болгон сүлжүүлсэн, өхөөрдөм ганган Лиза охин “Энэ бол Максим Галкин, миний аав. Харин ээж Алла Борисовна Пугачева” хэмээн уран тодоор танилцуулахад Алла Пугачева камерт харагдаж, ихэр ах нь “Харин намайг...” хэмээн цухуйгаад аав руугаа үнсэлт илгээж байгаа нь харагдана. Максим үргэлжлүүлэн хүүхдүүдээсээ “Хичээлийн эхний өдөр ямар байв” хэмээн асуугаад бичлэгээ зогсоожээ.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ залуу чавгатай суусан нь үнэхээр дур гутмаар юмаа
Адтай, сэргэлэн охин, хүү хоёр. Аргагүй ч юмаа даа алдартай авьяастай хоёрын бүлд байгаа болохоор