Филипп Киркоров Алла, Максим нарыг өмөөрөв

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 02

Дуучин Филипп Киркоров Алла, Максим нарыг муулсан сэтгүүлч эмэгтэйд зориулан видео бичлэг илгээжээ.

RT агентлаг, Russia Today сувгийн ерөнхий редактор Маргарита Симоньян Израил руу цагаачилсан Максим Галкин, Алла Пугачева нарыг Оросын эсэргүү гэж нэрлэн, Максимыг баяжихын тулд хөгшин эмэгтэйтэй гэрлэсэн бэлгийн цөөнх гэж хэлсэн байна.

Тэгвэл Киркоров Маргаритад хандан хүмүүсийн дотоод түрэмгийлэл нэмэгдэж байгааг хэлээд “Та нар шулмын ангуучид уу? Үүгээрээ та нар нөхцөл байдлыг дордуулж байна. Барууныхан үүнийг л хүсэж байгаа. Маргарита Симоньян, чи миний хамтрагч Максим Галкин, Алла Пугачёва хоёрын тухай маш хачин зүйл хэллээ. Яах гэж? Хүнийг, гэр бүлийг нь олон нийтийн өмнө доромжлох гэж ингээ юу! Хэн чамд хүмүүсийг олон нийтийн өмнө доромжлох эрх өгсөн юм бэ” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oogii(202.9.46.112) 2022 оны 05 сарын 05

GAnkin vnexeer belgiin tsoomh gej vv.

3  |  0
zzzz(66.181.177.221) 2022 оны 05 сарын 02

sonin shuu

0  |  0
Top