ОХУ-ын Уралын Доод Тагил хотод эмнэлгээс “Спутник V” вакцин хулгайлсан хэрэгт эрүү үүсгэжээ.
Мужийн Дотоод хэргийн яамны бүс нутгийн штабын дарга Валерий Горелых мэдэгдэхдээ “Хотын эмнэлгээс мягмар гарагийн өглөө ковидын эсрэг вакцин алдагдсан. Цагдаагийнхан эхлээд 320 тун вакцин алдагдсан гэж тооцож байсан ч сүүлд нь 280 тун вакцин алдагдсаныг тогтоосон” гэжээ.
Вакцин хулгайлсан хэргээс үүдсэн хохирлын хэмжээг 130 мянган рубль гэж тогтоосон байна.
Доод Тагилын цагдаагийн газраас мэдээлснээр вакцин хулгайлсан хүмүүст дээд тал нь тав хүртэлх жилийн хорих ял оноох аж.
Гэмт хэргийг хурдан илрүүлэхийн тулд эмнэлгийн ажилчид болон хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсийг худал ярьж байгаа эсэхийг илрүүлдэг төхөөрөмж ашиглан байцааж байгаа талаар албаныхан мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )