Н.Баярмөнх: Аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл авч орон сууц, хаус барьж борлуулдгийг таслан зогсооно

2021 оны 11 сарын 18
Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Д.Бат-Өлзий болон холбогдох албан тушаалтнууд өнөөдөр Баянзүрх дүүргийн 11-р хороо, Богдхан уулын дархан цаазат газарт ажиллалаа.
 
Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа аж ахуй нэгж байгууллагууд зохих зөвшөөрлийн дагуу ажиллаж байгаа эсэх дээр хяналт тавьж ажилласан. Тухайлбал аялал жуулчлалын чиглэлээр газар эзэмших гэрчилгээ авсан ч амины орон сууц барих зэрэг зөрчил гарч байна. Энэ байдал нь эргээд байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж байгаа.
 
Тиймээс
 
1. Хуулийн дагуу ажиллах
2. Байгалийн унаган төрхөөр нь хадгалах зэрэг асуудлыг дүүргийн удирдлагууд хөндсөн.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ "Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж газар аваад, амины орон сууц, хаус барьж борлуулдаг. Байгаль орчинг мөнгө болгож хардаг, үүгээрээ дамжуулж нэгнийхээ нүдийг хуурсан ажил хийдгээ болих хэрэгтэй. Бид ирээдүй хойч үедээ байгалиа унаган төрхөөр нь хадгалж, уул ус, голоо бүтнээр нь үлдээх шаардлагатай учраас өнөөдрийн ажлыг санаачлан хийж байгаа Үүнд иргэд, аж ахуй нэгж, төрийн албан хаагч нар дэмжинэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
 
Өнөөдрийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газарт 221 байршилд газар олгосон.
 
Дүүргийн удирдлагуудын зүгээс Богд-Уул орчимд зориулалтын бус ашиглалт, татвар төлөлт зэрэг асуудлууд ихтэй, дахин уг хэсэгт газар олголт өгөх шаардлагагүй гэж үзэж байгаа учраас холбогдох хүсэлт, бичгийг дээд шатны байгууллагуудад хүргүүлнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэд(124.158.68.58) 2022 оны 06 сарын 09

Мөнгө хүчтэй дарга нар мөнгөнд илүү ”хайртай”,Өөрийн чинь хэлсэн үг шинэхэн цөцгий шиг амтагдаж байна.Гэхдээ чи тэндээ байгаад даргаа хийгээд л байвал мэдээж ажил зөв явах байх.Гэтэл сонгуулиар солигдчихвол мөнгөнд хайртай нэгэн ирээд л дор нь будаа болгоод өөрөө жаахан хөрөнгө олж аваад алга болно.Иймд хэнч ирсэн дагаж мөрддөг шийдвэр л хэрэгтэй байнадаа.Чи сайн хүн байна баярлалаа.Амжилт хүсье

0  |  0
даргаа (66.181.168.157) 2021 оны 11 сарын 18

хэлж байгаа үг чинь үнэн бол одоо л зогсоогоочээ

0  |  0
даргаа (66.181.168.157) 2021 оны 11 сарын 18

хэлж байгаа үг чинь үнэн бол одоо л зогсоогоочээ

0  |  0
даргаа (66.181.168.157) 2021 оны 11 сарын 18

хэлж байгаа үг чинь үнэн бол одоо л зогсоогоочээ

0  |  0
Top