Туркийн Үндэсний хөдөлгөөний намын тэргүүн Девлет Бахчели Ерөнхийлөгч Эрдоантай уулзахдаа Түрэгийн ертөнцийн газрын зураг бэлэглэсэн нь зарим орны дургүйцлийг төрүүлээд байна.
Тус газрын зурагт ОХУ-ын олон муж, Дорнод Сибирь, Хятадын Шинжаан, Монгол, Ираны зарим хэсэг багтжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков Россия-1 телевизийн нэвтрүүлэгт орохдоо энэхүү газрын зургийн талаар байр сууриа илэрхийллээ.
Песков “Манай турк түншүүд Түрэгийн эв нэгдлийн үзэл санааг сурталчилж байгаа нь жирийн зүйл. Энэ газрын зураг дээр харамсал төрүүлсэн ганц зүйл байгаа нь Түрэг ертөнцийн төвийг улаан одоор тэмдэглээгүй явдал байлаа. Түрэгийн төв нь Турк биш ОХУ-ын нутаг Алтай гэдгийг санаж яваарай. Түрэг хүн бүрийн хувьд ариун нандин газар бол Алтай. Эндээс түрэгүүд үүссэн. Үүнийг би түрэг судлаач хүний хувиар хэлж байгаа юм шүү” гэж ярьжээ.
Асуудал үүсгээд байсан газрын зураг дээрх Түрэгийн нутгийг гурван өнгөөр будсан байсан бөгөөд Турк, Азербайжан, Туркменистан, Узбекистан, Казахстан, Киргиз, Тажикистан улаанаар тэмдэглэгдэж, Балканы зарим улс, Ираны хэсэг, Оросын өмнөд хэсэг, Сибирийн ихэнх нутаг, Монголын баруун хэсгийг улбар шар, Хятадын Шинжаан, Оросын Якут, Алтайг шар өнгөөр тэмдэглэсэн байлаа. Энэ өнгө ямар утгатай талаар Туркийн Үндэсний хөдөлгөөний намаас ямар нэг тайлбар хийгээгүй юм.
Сэтгэгдэл ( 5 )
Манайхан айгаад дуугарахгүй байна уу.Эсвэл эсэргүүцэл ч юм уу ямар нэгэн хариу өгсөн үү.Эсвэл тэд бүрэн эргүүтжээ гэж ззсэн үз
Odoonii Turkuud tureguudtei yamarch hamaagui.
Turegiin haant ulstai,odoonii Turkuud igt hamaagui, Peskoviin helj baigaa unen. Ertnii tureg ugsaatnuud iluu mongoljuu humuus
Туркууд их санаатай новшнууд Монголчуудтай ямар ч хамаагүй. Зүгээр л цаашаа зайлцгаа л гэж хэлий. Аа тийм УБ хотод бгаа сургуулиа ширээ сандалтай нь аваад буцацгаа. Бидэнд та нараас юу ч хэрэггүй.
Orkhonii hundiid baisan Tyrgyyd chin hezee yeihen um be tegeed