Туркийн Үндэсний хөдөлгөөний намын тэргүүн Девлет Бахчели өнгөрсөн сард Ерөнхийлөгч Эрдоантай уулзахдаа Түрэгийн ертөнцийн газрын зураг бэлэглэсэн нь зарим орны дургүйцлийг төрүүлээд байгаа.
Тус газрын зурагт ОХУ-ын олон муж, Дорнод Сибирь, Хятадын Шинжаан, Монгол, Ираны зарим хэсэг багтжээ.
Түрэгийн нутгийг гурван өнгөөр будсан байсан бөгөөд Турк, Азербайжан, Туркменистан, Узбекистан, Казахстан, Киргиз, Тажикистан улаанаар тэмдэглэгдэж, Балканы зарим улс, Ираны хэсэг, Оросын өмнөд хэсэг, Сибирийн ихэнх нутаг, Монголын баруун хэсгийг улбар шар, Хятадын Шинжаан, Оросын Якут, Алтайг шар өнгөөр тэмдэглэсэн байлаа. Энэ өнгө ямар утгатай талаар Туркийн Үндэсний хөдөлгөөний намаас ямар нэг тайлбар хийгээгүй юм.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков Россия-1 телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Түрэгийн төв нь Турк биш ОХУ-ын нутаг Алтай гэдгийг санаж яваарай. Түрэг хүн бүрийн хувьд ариун нандин газар бол Алтай. Эндээс түрэгүүд үүссэн. Үүнийг би түрэг судлаач хүний хувиар хэлж байгаа юм шүү” гэж хэлсэн.
Харин энэ удаад ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Бид ч гэсэн дэлхийн газрын зургийг олон өнгөөр будаж чадна. Дэлхийн өнцөг булан бүрт оросууд байгаа. Юуны өмнө хуучин ЗХУ-ын газар нутгийг онцлоё. Энд маш олон орос хүн амьдардаг. Тэгээд элэг нэгт, нутаг нэгтнүүдийнхээ оршин сууж байгаа Герман тэргүүтэй Европ тив, Израиль, АНУ, Латин Америк, Аргентин гээд будаад байж чадна” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 16 )
Манайх угаасаа будчихсан зураг байдаг. Монголын эзэнт гүрний зураг
Манайх ч бас будаад хэн нь хэн байсан бэ гэдгийг харуулах хэрэгтэй.
Манайх ч бас будаад хэн нь хэн байсан бэ гэдгийг харуулах хэрэгтэй.
Монголчууд бол бүр томыг будах юм бна даа
Manaih ulaan unguur neliitel budval taarna
ЛАЛын нэгдсэн гүрэн байгуулах алсын зорилготой муу сайн туркууд энэ санаагаа гүйцэлдүүлэх бодлого манай улсад явуулаад олон жил болж байгаа даа бид мэдэж байгаа
bidnar buduul taliin budiishte
Монголчууд туркууд шиг бодох болвол будаг хүрэхгүй хэцүү юм болно.
Монгол улс бас будахаа хүрвэл их Монгол улсынхаа газар нутгийг будхад л ойлглмжтой юм биш үү туркүүдээ хахаха
ТУРКУУД бол хог шүү. Тэдэнтэй нөхөрлөх гээд огт хэрэггүй. Гай л болно.
Өмхий хогийн туркүүд моэголыг хүртэл будаад байхдаа яахав дээ.Даварсан хогнууд вэ?
Манайх юу гэж дуугарсан юм бол
Алтай чинь Монголоос булааж авсан газар нутаг
монгол будчих уу яахуу ккккк
bid tsaash ni budahuu yahuu
bid ch bas budval ovoo uym boloh bh,tsaas,budag hureltseh n uu kk