Блүмберг: iPhone 13 утасны эрэлт унаж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 03

АНУ-ын “Apple” компанийн “iPhone 13” загварын ухаалаг утасны эрэлт унаж эхэлжээ. Энэ нь хагас дамжуулагчийн чипийн хомсдол үүссэнээс үүдэн тус загварын үйлдвэрлэлийн хэмжээг буруулсантай холбоотой гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн эх сурвалжийн мэдээллээр, “iPhone 13” загварын эрэлт унасан нь хэрэглэгчид зах зээл дээр хязгаартай тоогоор гарсан бүтээгдэхүүн худалдан авах гэж эрмэлзэхээ больсонтой холбоотой байх талтай гэнэ.

“Apple” компани “iPhone 13” загварын нийт 10 сая ширхэг утас үйлдвэрлэхээр төлөвлөж байна гэж Блүмберг агентлаг аравдугаар сард мэдээлж байсан билээ. Энэ нь зорьж байсан хэмжээнээс цөөн юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард тус компани ухаалаг утсандаа хагас дамжуулагч чипээ түлхүү ашиглах үүднээс iPad таблетын үйлдвэрлэлийн хэмжээг огцом бууруулсан байна. Есдүгээр сарын 14-нд танилцуулсан “iPhone 13”, “iPhone 13 mini”, “iPhone 13 Pro” болон “iPhone 13 Pro Max” загварууд нь А15 нанометрийн хагас дамжуулагч чипээр ажилладаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top