Энэтхэгт санамсаргүй энгийн иргэдийн эсрэг тусгай ажиллагаа явуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

Энэтхэгийн Нагалэнд мужид тусгай ажиллагааны үеэр алдаа гарсны улмаас 15 хүн амиа алджээ.

Тус мужид Энэтхэгийн тусгай албаныхан хууль бус Национал социалист зөвлөлийн гишүүдийн эсрэг тусгай ажиллагаа явуулахдаа алдаа гаргаж, уурхайчдыг тээвэрлэж байсан пикап машин руу гал нээсэн байна. Үүний улмаас зургаан уурхайчин амиа алджээ.

Энгийн иргэд рүү гал нээснийх нь төлөө нутгийн иргэд  цэргүүд рүү дайрсан ба цэргүүд амиа хамгаалах зорилгоор тэдэн рүү буудсан байна. Үүний улмаас долоон энгийн иргэн, нэг цэрэг амиа алджээ. Мөргөлдөөний үеэр цэргийн хоёр машиныг шатааж, хоёр энгийн иргэн ор сураггүй алга болжээ.

Хэргийг тусгай комисс шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top