Аргентины Ерөнхийлөгч нэмэлт тундаа “Спутник V” хийлгэжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 07

Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес ковидын эсрэг вакцины гурав дахь буюу нэмэлт тундаа Оросын “Спутник V” вакциныг хийлгэжээ.

Тэрбээр энэ тухайгаа “Өнөөдөр би бүүстер тундаа Оросын “Спутник V” вакциныг хийлгэлээ” хэмээн Twitter-ээрээ дамжуулан мэдээлсэн байна.

Фернандес ковидын цар тахлын нөхцөл байдлыг арилгахын тулд нэмэлт тун маш чухал болохыг онцолжээ.

Аргентины Ерөнхийлөгч коронавирусний халдвараар хөнгөн хэлбэрээр өвчилсөн билээ. Тэрбээр үүнийгээ Оросын “Спутник V” вакцины ач тус гэж тайлбарласан байна.

Тэрбээр Оросын вакциныг нэгдүгээр сард хийлгэсэн байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top