АНУ-д хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 94 боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 13

АНУ-ын Кентукки мужийн захирагч  Энди Бешир тус мужид хар салхины улмаас 80 гаруй хүн амиа алдсан талаар мэдэгджээ.

CNN телевизийн мэдээлснээр АНУ-д хар салхины улмаас амиа алдсан хүний тоо удахгүй 100 давахаар байгаа аж.

АНУ-ын зургаан мужийг хамарсан хар салхины улмаас амиа алдсан хүний тоо нийт 94 болж нэмэгджээ. Амиа алдсан болон сураггүй болсон хүний тоо цаг тутамд нэмэгдэж байгаа аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден олон арван хүний амь насыг авч одсон хар салхийг түүхэн дэх хамгийн хүчтэй хар салхи гэжээ. Тэрбээр холбооны нөөцөөс хар салхинд өртсөн бүс нутгуудад тусламж хуваарилахыг үүрэг болгожээ. Мөн Кентукки мужид онц байдал зарласан байна.

Кентукки мужид лааны үйлдвэр, 100 жилийн настай сүм, дурсгалт газрууд сүйджээ. Мөн үзэсгэлэнт Мейфилд тосгон бүхэлдээ сүйдэж, лаа, вакс, тасалгааны үнэртүүлэгч үйлдвэрлэдэг үйлдвэрийн олон арван ажилтан сураггүй болжээ.

Хар салхи 300 гаруй км талбайг хамарсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top