Шинэ Зеландын хүн амын 3.78 сая нь коронавирусний эсрэг вакцины хоёр тунд хамрагджээ.
Тус улсын COVID-19-тэй тэмцэх ажил эрхэлсэн сайд Крис Хипкинсийн мэдээлснээр Шинэ Зеландын хүн амын 90 хувь нь ковидын эсрэг вакцинд бүрэн хамрагдаад байгаа аж.
Крис Хипкинс “Бид вакцинд бүрэн хамрагдалтын 90 хувийн үзүүлэлтэд хүрлээ” гээд вакцинд хамрагдсан иргэд одоо хэвийн амьдралдаа эргэн орж болохыг онцолжээ.
Шинэ Зеландын Засгийн газар аравдугаар сарын 11-нд эмч, эмзүйч, сувилагч нарт арванхоёрдугаар сар гэхэд COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэхийг үүрэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )