Археологичид Херкулесийн домогт хийдийн туурийг олжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 16

Испанийн археологичид эртний Кадиз хот орчим Херкулесийн домогт хийдийн туурь байж болох олдвор илрүүлжээ.

“Diario de Cadiz” хэвлэлд мэдээлснээр, Гадес дахь /Кадис хотын эртний нэр/ Херкулесийн хийд нь эртний Ромын эзэн гүрний үед чухал ач холбогдолтой ариун газрын нэг байжээ. Энэ сүмийн талаар Страбон, Силий Италик, Филострат зэрэг эртний Грек, Ромын зохиолчид алдаршуулан бичиж байв. Ромын түүхч Светониусын бичсэнээр, Юлий Цезарь энэ хийдэд Агуу Александрын баримлыг анх хараад агуу үйлсэд амьдралаа зориулах шийдвэр гаргаж байжээ.

Гэтэл энэ сүм, хийдийн ямар ч ул мөр олдоогүй байсан аж. Кадиз хот орчим усан доор орсон тууриас үзвэл, тэрхүү алдарт хийд уртаараа 150 м, өргөнөөрөө 300 м байжээ.
Энэхүү олдворыг Херкулесийн домогт сүм болохыг батлахын тулд дараа дараагийн археологийн судалгаа хийх шаардлагатай гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top