Монголчуудын дунд криптовалютын арилжаа өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хууль тогтоогчдын түвшинд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийг батлах шаардлагатай талаар ч ярьж эхэлсэн энэ цаг үед “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн байр суурийг сонслоо.
-Сүүлийн үед маш олон төрлийн койн гарч байна. Хүмүүс худалдан авах нь элбэг байх шиг. Та энэ тал дээр бодлоо хуваалцаач?
-Саяхан бид Монголын крипто зах зээлийн талаар маш өргөн хэмжээний, дэлгэрэнгүй судалгааг хийлгэлээ. Мөн компанийнхаа залуустай хамт орон нутгаар ажиллаж олон хүмүүстэй уулзаж учирлаа. Эдгээрээс харахад хүмүүс криптовалютын тухай ихэвчлэн цахим орчноос болон ам дамжсан мэдээллээс л ойлголттой болж, улмаар койны худалдан авалт хийдэг болох нь харагдсан. Судалгаанаас үзэхэд арван хүн тутмын хоёр нь л криптовалютын талаар тодорхой мэдлэгтэй, харин үлдсэн найм нь төдийлөн сайн ойлголтгүй байна.
Тэгсэн мөртлөө ойрын танил болон цахим орчноос авсан мэдээлэл дээрээ үндэслээд янз бүрийн койн худалдаад авчихдаг. Койнд дунджаар долоон сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихсэн байх жишээтэй. Эндээс юу хэлэх гээд байна вэ гэвэл, койныг цахим орчноос авсан мэдээлэлд тулгуурлаж худалдан авна гэдэг эрсдэлтэй.
Криптовалютын зах зээлийн талаар тодорхой төвшинд суралцаж, зохих ёсны мэдлэгтэй болсон цагтаа энэ төрлийн худалдан авалт хийх нь өгөөжтэй гэдгийг хэлэх гээд байгаа санаа шүү. Бүх нийтийн санхүүгийн боловсрол маш чухал. Манай баг 2017 онд “Цахим алт” номыг эмхтгэн гаргаж, тухайн оныхоо сүүлчээр “Крипто Үндэстэн” гэдэг хурлыг хийж байсан. Энэ бүхэн үргэлжилсээр байгаад өнөөдөр монголчууд бараг “Крипто Үндэстэн” гэж хэлж болохоор болчихлоо. Энэ талаар нэг сонирхолтой судалгаа гарсан байсан.
-Ямар?
-Крипто нэвтрэлтээрээ манай улс дэлхийд хэддүгээрт явж байна гэж бодож байна. Хүн амын тоо, арилжаанд оролцож байгаа хүний тоон үзүүлэлтээрээ дэлхийд Монгол Улс нэгдүгээрт явж байна гээд бод. Өөр улс бидний дээгүүр орж ирээгүй.
Ямар ч байсан миний хувьд “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” гэж зарласан зорилгодоо тодорхой хэмжээгээр хүрсэн. Хөрөнгийн бирж дээр энэ жил хамгийн өндөр арилжаа хийж, хамгийн их ашигтай ажилласнаараа манай хувьцаанууд толгой цохиод явсан. Ер нь хөрөнгө оруулагчын тухай шинэ ойлголт хандлагыг нийгэмд авчирсан гэж хэлж болно. Ямар ч байсан төрийн өмчит компаниудын хувьчлал явагдана, олон нийтийнх болгоно гэдэг санаанууд их гардаг боллоо. Нийгэмд гарч байгаа энэ бүх хандлага өөрчлөлтөд миний хувьд тодорхой манлайлал үзүүлээд бусаддаа нөлөөлсөн гэж бодож байгаагаа нуухгүй. Өдгөө хөрөнгийн бирж дээр манай компанийн хувьцааг эзэмшдэг 60 мянган хүн байна.
-Та сая хэллээ, Монголчууд “Крипто Үндэстэн” гэдгээрээ дэлхийд нэгдүгээрт явж байна” гээд. Яахав сайн тал бий л байх. Гэхдээ эдийн засагч, шинжээчид иргэд ядуу, эдийн засаг нь тогтворгүй байгаагийн илрэл ч гэж тайлбарлаж байна?
-Цахим түйвээлт явагдаж байна. “Disruption” буюу “Түйвээлт” гэдэг үгийг гурван жилийн өмнө бид ийнхүү утгачлан орчуулж гаргаж ирж байсан. Энэ түйвээлтийг эсэргүүцээд нэмэргүй. Монгол Улс гэрэл гэгээтэй ирээдүй рүү гэрлийн хурдаар урагшилж байгаа. Хөрөнгийн зах зээлийн хувьсгал явуулж, Улаанбаатар хот бүс нутгийнхаа санхүүгийн зах зээлийн төв болохын төлөө зорьж байна. Коиныг Хадгаламж зээлийн хоршоотой харьцуулаад ярьж өгье. Хадгаламж зээлийн хоршоод 2006 оноос сарын тав, зургаан хувийн хүүтэй хадгаламж амлаад иргэдээс төвлөрсөн тэр мөнгөөрөө өөрсдөө тансаглаад улмаар олон хоршоо дампуурсан. Гэхдээ энэ нь бүх Хадгаламж зээлийн хоршоо муу гэсэн үг биш.
Үнэнч шударгаар сайн ажиллаад өнөөг хүрч байгаа хоршоод бий. Жишээ нь би 1997 онд Хадгаламж зээлийн хоршоо байгуулж, багагүй хөөцөлдөж байж хэдэн хүмүүсээс хөрөнгө оруулалт татаж, хамгийн анхны зөвшөөрөлтэй хоршоог байгуулж байлаа. Миний байгуулсан хоршоо Улсын их дэлгүүрийн урдхан талд одоо ч гэсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байж л байна. Үүнтэй адил криптовалютууд төрөл бүрээрээ гарч ирж байна. Мэдээж олон тоогоор гарч байгаа учир сайнтай, муутай гээд аль аль нь л байгаа. Гол нь иргэд өөрсдөө сайныг нь муугаас, зөвийг нь буруугаас ялгадаг болох хэрэгтэй. Илүү мэдлэгтэй болж хариуцлагатай ханддаг болмоор байна. Бид нэг зүйлийг сайн ойлгох ёстой. Ашиг нь өөрийнх, алдагдал нь нийтийнх байж болохгүй.
-Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк “Алдагдал гарвал төр хариуцахгүй” гэсэн агуулгатай анхааруулга гаргаж байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Одоо гарсан бүх койнууд луйврын схем гэж хэлж болохгүй. Гэхдээ дийлэнх олонх нь амжилтад хүрэхгүй. Сайн төсөл байсан ч ялгаагүй. Ямар ч төсөлд мөнгөнөөс гадна зөв санаа, цагаа олохоос гадна тэрийг хийж чадах чадвар, туршлага байх ёстой. Статистик ч байдаг. Шинээр байгуулагдсан компаниудын тал нь эхнийхээ жилд дампуураад, дараагийн хоёр дахь жилд тал нь, гурав дахь жилээсээ 90 хувь нь дампуурдаг. Тэгэхээр энэ койнууд 100 гарсан бол 90 нь дампуурна гэсэн энгийн тооцоог хийж болно.
-Хөрөнгө оруулагч иргэд тэгвэл юуг анхаарах ёстой юм бэ?
- Би анх биткойн дээр хэлж байсан даа. Зээл тавьж авч болохгүй. Амьдралдаа нөлөөлөх хэмжээнд авч болохгүй. Ер нь коин ч бай, хувьцаа ч бай урт хугацааны хөрөнгө оруулалт байх ёстой. Яг л “Ав-дар” гэдэг шиг. Тэгсэн хүмүүс л хожсон байгаа юм. Манай хувьцаа түрүү жил есөн сард 1000 төгрөг байсан. Одоо 9000 гараад явж байна. Ийм өсөлттэй хувьцаа дэлхийд ховор. Манай койн бол өнөөдөр уначихсан гээд л байгаа. Гэхдээ түрүү жил арванхоёрдугаар сард нэг төгрөг байсан. Харин одоо 120, 130-тай байгаагаас харвал унасан гэж хэлэхэд хэцүү. Эндээс юу хэлэх гээд байна гэвэл, энэ төрлийн хөрөнгө оруулалтыг ядахдаа 12 сараар хараарай гэдэг санаа.
-“Виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийн талаар байр сууриа илэрхийлээч?
-Хууль гарахаар бидний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. DAX-ийнхаа зөвшөөрлийг авна гэж бодож байгаа. DAX-аараа дамжуулаад гадаад хөрөнгө оруулагч нарыг Монголдоо авчрах, улмаар нөгөө яриад байдаг чоно эдийн засгаа буй болгоно. Хууль батлагдсанаар бүх зүйл тогтворжино гэж харж байгаа.
-Оюутолгойн гэрээ сая тохиролцоонд хүрлээ. Энэ талаар таны бодол?
-Би бол итгэхгүй байсан. Гэтэл хэлэлцээрээ тохиролцоонд хүргэж чадлаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар лаг байна. Залуучууд маргаан болоод байсан бүх асуудлуудаа бүгдийг нь шийдээд явж байна. Оюутолгойнхоо хувьцааг монголчууд төгрөгөөр худалдаж авах боломжийг DAX дээрээ бүрдүүлнэ гэж бодож байна. Гэхдээ бид одоо хөрөнгийн зах зээлийн нүүр царайг өөрчилж, дэлхийн манлайлагчдын байр сууринд хүрнэ. Тийм учраас бид өөрсдийгөө хөгжүүлэх, өөрчлөгдөхөөс өөр арга байхгүй.
“БАЯЛГЫН САНГАА ТЭТГЭВРИЙН САН БОЛГООД ХУВИРГАЧИХ”
-Нийгмийн даатгалын сан жил бүр 500 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг. Үүнийг улсын төсвөөс нөхөж тавьдаг асуудал явсаар байна. Энэ сан өөрийнхөө үүргийг гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдал руу ороход юу нөлөөлсөн бэ?
-Нэг сая хүн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэдэг. Тэд 20 хувийг төллөө гэхэд хоёр их наяд төгрөг болж байна. Тэр мөнгө 300 гаруй мянган хүний тэтгэвэрт хуваарилагдаж байгаа юм. Гэхдээ ахмадууд дунджаар сарын 400 мянган төгрөг гар дээр авдаг гэвэл энэ мөнгө нь хүрдэггүй. Тиймээс татаасыг нь улсын төсвөөс өгдөг. Үүнийгээ яриад байгаа юм. Хоёрдугаарт, асуудал юу байна гэвэл бидний шимтгэлд төлж байгаа энэ мөнгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яам нийлж байгаад банкуудад байршуулчихдаг.
Банкууд мөнгийг нь өндөр хүүтэй авна гэж хэлээд дундуур нь дарга нарын “гарыг цайлгачихдаг”. Ингээд муу банкуудад аваачиж байршуулаад зарим нь дампуурчихаар цоорхойнууд үүсээд байдаг. Энэ мөнгийг байршуулж дундаас нь ашиг цохидог дарга нарын арми үүсчихсэн. Тэд тэтгэврийн шинэчлэл хийлгэх дургүй. Мөнгө, эрх мэдэл надад байх ёстой гэж үздэг. Тэрийг нь бид аваад хувийн тэтгэврийн санд хийчихвэл дарга нар баян амьдрах боломжгүй болчихно шүү дээ. Ийм л асуудал байгаа.
-Өнөөгийн тэтгэврийн тогтолцоон дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-Тэтгэврийн шинэчлэл хийх ёстой гээд би 2010 онд Сангийн дэд сайдаар очих үедээ өөрийн хүслээр энэ асуудлыг тохирч очсон шүү дээ.
Бид насан туршдаа ажиллаж, шимтгэл төлчихөөд тэтгэвэрт гарахад улс биднийг ангалаас түлхэн унагаж байна. Тэтгэвэрт гарахад цалингаасаа 3-5 дахин бага мөнгөөр амьдар гээд зөнд нь хаячихдаг. Үүнийг би Сангийн дэд сайд болсноос эхлээд 10 гаруй жил ярьж байна. Түүнээс өмнө 2007 онд “Монголын тэтгэврийн нэгдсэн сан” гээд Монголын анхны сайн дурын, иргэний хуулиар, гэрээний үндсэн дээр эвлэлдэн нэгдээд өөрсдөө хөрөнгө оруулалт хийх зорилгоор мөнгөө нийлүүлдэг зүйлийг “Хас” банканд байхдаа хийсэн юм. Тэр нь одоо “Ард Лайф” гээд явж байгаа.
-Тэтгэврийн шинэчлэл хийх таны хувилбар юу вэ?
-Үүнийг хийхийн тулд бидэнд өгөх 15 их наяд төгрөгийн өр байгаа юм. Би 25-26 жил даатгал төлөөд ажиллачихлаа. Энэ мөнгө тэтгэвэр авч байгаа хүмүүст очоод надад юу ч үлдэхгүй байна. Тэгэхээр улс энэ өрөө төлчих хэрэгтэй. Тэрийг төлөх мөнгө байхгүй гэдэг. Тэгсэн атал нөгөө талд Баялгийн сан байгуулна гэж яриад байна. Тэгвэл Баялгийн сангаа Тэтгэврийн сан болгоод хувиргачих гэж байгаа юм. Төрд 100 гаруй компани байна шүү дээ. Энэ компаниудаа тэтгэврийн сан гээд нэрлэчих. Тэгээд өргүй болчихъё. Тэр компаниуд хувьцаагаа гаргана, ашиг нь хуримтлагдана. Тэтгэврийг эндээс тавьдаг болъё гэж байгаа юм.Энгийн л асуудал.
Учир нь Оюу толгой, Таван толгой болон “Эрдэнэт” зэрэг улстай холбогдох бүх компани нь Баялгийн санд орчих учир бид хэрэлдэхээ болиод ирээдүй баталгаажна. Улс бидэнд өргүй болж төсвөөс татаас өгдөг бус харин ч улсын төсөв мөнгөтэй болно. Энэ компаниуд татвар сайн төлдөг болно. Дарга нар дээрээ улс төр хийж хэрэлдэхээ болиод,Тэтгэврийн сангийн захирал болохын төлөө өрсөлдөнө. Маш олон асуудлыг шийднэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
medej shde enhtomor enhbjaar dbaa agnholog alchal uzlere delebrtelzodol alchal.abrt roson hudn gemteltei hunig zodj alchal.chi nadha ahralda aooroo uhele geel.mini ah bank mongo chenk zah abah geel iimel nuust bodol ard baigamaldaa.ih hund hebtert bailaa odor bur utasdala zagnal alib ee yund ahebtehin ebe bosgodoh geel.bi tsadhaig chi ahtgad erul bolgod ogii daguald irnee geel oodr bru domjolod.sulde uzlere ih dajignal hsohin shogoo ih tusaldin bilee medej huna;lhad.uhedhe de yud aamid udleh geel guigal emelege ehseel.zuger uheld e busad mongo ablaa geel
abart orson hund obchtoi egmteltei ih udnaa hebter baila.medej ene dabaa gantomro enhtor alaad min i kompani banka abah geel zahaialj uzlere motrin duu yabulj alchala oroo uhsne geel mini mongo bajgamal daa nimdorjoo. ahrjinuu.
yu surtein ebe neeh hebteel hebteel geel ene abart orsinma .hudn obchtoi. medjinu. nehe surtein johon uzlere morin dugarharla ged uhele yu geel zganal.hudn lai daramt boljino. tgeel nogo hamt uujigaad bajilaa huhen yanhanud iengeel imehn yum chadhagui abij tiimdeel hebetrt uhjigaa biz dee. bi chini motroin duu ongost gee dlai uuchure dabuuljina huzalgui heeld uzlere alchina ashuu heledehd e ehled uzlere uhlut ognoo.