Автобус шатсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 12 сарын 22

Өчигдөр орой нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн тээврийн автобус шатсан хэрэг гарсан.

Тодруулбал, тус дүүргийн 20 дугаар хороо, Цамбагараваас Саппоро явах замд автобус шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт 17:39 цагт ирүүлжээ.Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 17:40 цагт ангиас гарч 5 км замыг туулан 17:50 цагт очиход “Эрдэм Транс” ХХК-ийн “Нарангийн гол-Дүнжингарав” чиглэлийн Хюундэй загварын автобусны доод эд анги шатаж байсныг 10 минут ажиллан унтрааж, аюулгүй болгожээ. 

Одоогоор албаныхан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top