АНУ-ын “Tesla” компанийн цахилгаан автомашин хөдөлгөөнд оролцох үеэр видео тоглоомыг блоклох функц нэвтрүүлэх гэж байгаа тухай Авто замын аюулгүй байдлын үндэсний агентлагт мэдээлжээ.
Өнгөрсөн лхагва гарагт тус агентлаг цахилгаан авто машины “Passenger Play” функц нь замын хөдөлгөөнд оролцох үеэр жолоочийн анхаарлыг сарниулж, осол гаргах эрсдэлийг нэмэгдүүлж байна хэмээн сэжиглэн, “Tesla” компанийн автомашинуудыг шалгаж эхэлсэн гэж мэдэгдсэн юм. Ингэхдээ тус компанийн 2017 оноос хойш үйлдвэрлэсэн Model 3, Model S, Model X, Model Y загварын 580 мянган цахилгаан автомашиныг шалгах тухай мэдэгдэж байсан билээ.
Анх эхлээд “Passenger Play” үйлдлийг автомашиныг зогсоолд байрлуулсан үед идэвхэждэг байхаар бүтээж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )