Монгол Улсад 903.4 мянган иргэн ЯДУУ амьдарч байна

2022 оны 01 сарын 03

Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2018 онд 28.4 хувь байсан бол 2020 онд 27.8 хувь болж, ойролцоогоор нийт хүн амын 903.4 мянга нь ядуу амьдарч байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

 

Тодотгоход, Үндэсний Статистикийн хороо, Дэлхийн банктай 2002 оноос эхлэн ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулах, тооцоолол хийх чиглэлээр хамтран ажиллаж буй юм. Түүнчлэн энэ хүрээнд 2020 оны ядуурлын үзүүлэлтийг  Дэлхийн банкны техникийн тусламжтайгаар боловсруулжээ.

Хот суурин газарт 2018-2020 онд ядуурлын түвшин 0.7, хөдөө орон нутагт 0.3 нэгж хувиар буурсан байна. Нийт ядуу хүн амын 64 хувь нь хот суурин газарт, үүнээс 43 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна.

Хэрэв коронавирусний цар тахал дэгдээгүй байсан бол ядуурлын түвшин 3 орчим нэгж хувиар буурах хандлагатай байжээ. Коронавирусний цар тахлын өрхийн амьжиргаанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн нийгмийн хамгааллын олон талт арга хэмжээ, хөтөлбөрүүд ядуурлын түвшинг өөрчлөлтгүй тогтвортой байхад нөлөөлсөн гэж мэдээлэлд дурдлаа.

 

Хүснэгт 1. Ядуурлын түвшин, ядуу хүн амын тоо, 2018, 2020

 

Ядуурлын түвшинг аймгаар харвал Говь-Алтай (42.4 хувь), Говьсүмбэр (39.8 хувь) аймагт өндөр, Өмнөговь аймагт бага (16.4 хувь) байна.

 

Хүснэгт 2. Ядуурлын түвшин, ядуу хүн амын тоо, аймгаар, 2018, 2020

 

Нэг хүнд ногдох сарын дундаж хэрэглээ 2020 онд 311.1 мянган төгрөг болсон нь 2018 оны түвшинд байна. Гэхдээ аймаг бүрийн онцлог ялгаатай байдал, судалгаанд хамрагдсан өрхийн тооноос шалтгаалан ядуурлын түвшин болон нэг хүнд ногдох сарын дундаж хэрэглээний өөрчлөлтийг харьцуулах нь статистикийн хувьд учир дутагдалтай болно.

 

Хүснэгт 3. Нэг хүнд ногдох сарын дундаж хэрэглээ, 2020 оны зэрэгцүүлэх үнээр, 2018, 2020 (мян. төгрөг)

 

2020 оны ядуурлын тооцоо хийсэн аргачлал

 

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа нь хүн амын амьжиргаа, ядуурлын тоо мэдээллийг гаргах, хянах үндсэн суурь судалгаа юм. Үндэсний Статистикийн Хороо 2012 оноос эхлэн хоёр жилд нэг удаа улс, хот, хөдөөгийн түвшинд, 2016 оноос судалгааны түүврийн хэмжээг нэмэгдүүлэн улс, хот, хөдөө, аймгийн түвшинд ядуурлын тооцоог хийн тархааж ирсэн.

ҮСХ олон улсын туршлагыг нэвтрүүлэн хүн амын хэрэглээний мэдээллийг сайжруулахын тулд 2020 оны ӨНЭЗС-ны мэдээлэл бүрдүүлэх загварт өөрчлөлт оруулжээ. Эдгээр өөрчлөлтүүд нь хүн амын хэрэглээний мэдээллийн нарийвчлалыг сайжруулсан хэдий ч өрхийн хэрэглээний харьцуулагдах боломжийг бууруулсан, мөн коронавирусний цар тахал өрхийн хэрэглээний хандлага, мэдээлэл цуглуулалтад нөлөөлсөн зэргээс шалтгаалан хүн амын хэрэглээ, ядуурлын байдлыг өмнөх жилүүдтэй харьцуулагдах боломжийг хангах үүднээс 2020 оны ядуурлын тооцоог судалгаанаас судалгаанд орлуулга хийх арга болох SWIFT PLUS (“Survey of Well-being via Instant and Frequent Tracking”) аргачлалыг ашиглан загварчилж тооцсон аж.

SWIFT PLUS аргачлалыг ашиглан 2018 оны ӨНЭЗС-г суурь болгон хүн амын хэрэглээг загварчлан тухайн загвар дээрээ үндэслэн 2020 оны өгөгдлөөр таамагласан хэрэглээ, ядуурлыг тооцож гаргажээ.

Түүнчлэн аймгийн түвшний ядуурлын тооцооны үр дүнг сайжруулах зорилгоор аймгуудыг бүлэглэн (хотын 8 бүлэг, хөдөөгийн 6 бүлэг) тус тусад нь загварчлан ядуурлыг улс, хот, хөдөө, аймгийн түвшинд тооцжээ. Дэлхийн банкны Ядуурал, тэгш байдлын судалгааны баг, SWIFT судалгааны багийн нягт хамтын ажиллагаа, техникийн тусламжтайгаар 2020 оны ядуурлын тооцоог хийсэн байна.

Дашрамд дурдахад, Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд 2030 он гэхэд ядуурлыг халах тэмүүлэлтэй. Гэвч бодит нөхцөл байдлыг аваад үзэхэд Монгол Улсад 100 хүн тутмын 30 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон бусад  хэрэглээний зүйлсээ худалдан авч чадахгүй ядуу амьдарч байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.182) 2024 оны 07 сарын 15

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(129.205.113.182) 2024 оны 07 сарын 15

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
9(202.21.109.77) 2022 оны 01 сарын 03

hudlaa

0  |  0
Top