Д.Энхтүвшин: Би ёс зүйн хариуцлага хүлээхэд БЭЛЭН гэдгээ илэрхийлсэн

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин мэдээлэл өглөө.

Энэ үеэр тэрээр Т.Даваадалайгийн биед халдсан тухайгаа "Надаас ЦЕГ-аас мэдүүлэг авсан. Бүрэлдэхүүнтэй шинжээч томилох хүсэлт гаргачихсан байгаа. Хэвлэлээр "гомдоогүй" гээд байгаа мөртлөө өмнөөс нь өөр хүн гомдоод байгаа юм болов уу ч гэж бодох шиг. Би Т.Даваадайлагаас уучлалт гуйсан.

Болсон үйл явдлын хувьд би өөрийгөө зөвтгөх ямар ч асуудал байхгүй. Тухайн Байнгын хороон дээр хоёр удаа уучлалт гуйсан. Маргааш нь болон нөгөөдөр нь ордонд таараад асуудалгүй, зүгээр байгаа эсэхийг нь асуусан.

Ёс зүйн хороонд би хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлж хүсэлтээ өгсөн байгаа" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top