А.Баяр: Мега хулгай хийж ард иргэдээ тонож болохгүй

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өнгөрөгч баасан гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, НИТХ-ын даргаар Д.Ихбаярыг батламжилж, НИТХ-ын төлөөлөгчид ээлжит бусаар хуралдаж НИТХ-ын даргаар сонгосон. 

НИТХ-ын Монгол ардын намын бүлгийн төлөөлөгчид өнгөрсөн долоо хоноийн эхээр ээлжит бусаар хурлдаж НИТХ-ын дарга А.Баярыг огцруулсан. Уг шийдвэрийг хууль бус хэмээн мэдэгдэж байсн А.Баяр албан тушаалаа Д.Ихбаярт хүлээлгэн өгч буйгаа мэдэгджээ. 

Тэрээр "Намын бодлого, даалгавраар журмын нөхөр Д.Ихбаярт НИТХ-ын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдэж байна. Найздаа цаашдынх нь ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе. Хулгайч нар гэж хулгай хийсэн хүнийг хэлэх болохоос ажлаа шударгаар хийж байгаа хүмүүсийг хэлээгүй. Цаашид эрхэм журмын нөхөдтэйгөө олон ажлыг хамтран хийж, найзалж нөхөрлөн, нийслэлийн иргэдийнхээ төлөө ажиллана.

Энэ хугацаанд хоёргүй сэтгэлээр хамтарч ажилласан бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Нийслэлд бүтээн байгуулалт, мега төслүүд хэрэгтэй ч мега хулгай хийж ард иргэдээ тонож болохгүй. Миний хувьд цаашид төлөөлөгчийн хувиар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсээр байх болно" хэмээсэн байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top