Төв цэнгэлдэх хүрээлэн энэ сарын 10-ныг дуустал иргэдэд нээлттэй байна

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 03

 

Тавдугаар сарын 10-ныг дуустал өдөр бүр 07.00–19.00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэн нээлттэй байхаар болжээ.

Нийслэлчүүдийн идэвхтэй оролцоо, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор ийнхүү нээлттэй байх хугацааг сунгасан байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд төлөвлөгөөт тоглолт, арга хэмжээ эхлэхээс өмнө эрүүл агаарт алхах, гүйх, дасгал хөдөлгөөн хийхийг уриаллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top