Т.Аубакир: 2025 онд 343 хүүхэд хурдан мориноос унасан

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 05 сарын 01

 

Хаврын морин уралдаанууд эхэлж байгаатай холбогдуулан хурдан морины уралдаанч хүүхдийн хамгааллын асуудлаар ГБХНХ-ын сайд Т.Аубакир мэдээлэл өглөө.

Энэ үеэр тэрээр "Өнөөдрөөс эхлээд хурдан морины уралдаан эхэлж байна. 2025 онд 12 мянган хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 343 хүүхэд мориноосоо унаж, 88 хүүхэд хөнгөн, 5 хүүхэд хүнд гэмтэл авчээ.

Хуулиараа 8 нас хүрээгүй хүүхдэд морь унуулах хориотой байдаг. Тиймээс унаач хүүхдийн эцэг, эхчүүд хариуцлагатай байх ёстой. Хамгаалах хэрэгсэл бүрэн байх, даатгалд хамрагдсан байх хэрэгтэй" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.40.91) 2026 оны 05 сарын 04

Бид морь уралдуулаад ямар хөгжилд хүрэхэв үүний оронд оймсоо хийж сурахсан

0  |  0
Top