Засгийн газар өнөөдөр /2022.01.06/ ээлжит бус хуралдаан зарлалаа. Хуралдаан 13:00 цагт эхлэх ба дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны бүтэц зохион байгуулалт, Казакстан дахь Монгол иргэдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсохоор төлөвлөжээ.
Сануулахад, өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, “Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталж, Дарханы замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан юм.
Түүнчлэн коронавируст халдварын Омикрон хувилбар дэлхий дахинд хурдацтай тархаж байгаатай холбогдуулан иргэдийг коронавируст халдварын эсрэг IV тунд хамруулах, нэмэлт тунд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээ, мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт үүрэг болгосон билээ.
Сэтгэгдэл ( 0 )