Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2022.01.06/ болж, хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны бүтэц,, орон тооны дээд хязгаарыг баталсан билээ.
Ингэхдээ Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭнхАмгалан, Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан нарт түр хугацаагаар давхар хариуцуулахаар болжээ.
Мөн хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг тус тус татан буулгах шийдвэр гаргасан.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан Б.Болор-Эрдэнийн даргалж байсан тус газар татан буугдсан ч түүнийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Үүнээс гадна Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргалыг томилжээ.
Засгийн газрын хуралдааны албан мэдээлэл
Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа.
Эдийн засаг, хөгжлийн яам нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар, Бүс нутаг, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлтийн газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хөгжлийн судалгаа, шинжилгээний газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бодлого төлөвлөлтийн газар, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87 орон тоотой байна.
Мөн хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг тус тус татан буулгаж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд, Үндэсний хөгжлийн газрыг Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүллээ.
Сэтгэгдэл ( 8 )
Оюун бандийн хошногоддог хүүхэн дээ
IT r top medlegtei huuhen gej bodohgui bna
Хүссэн эс хүссэн ч залуу үе гарч ирж байна. Төрийн үйлчилгээг цахимжуулж аль нэг төрийн байгууллагын үүдийг сахиж ярвайсан дарга мэргэжилтний царайг харахгүйгээр төрийн үйлчилгээ аваад хэрэглээ болчихлоо.Үүнийг багийнхаа залуучуудын хамт хийж байгаа энэ хүүхдийг ямар АТААРХАГЧИД ингэж янз бүрээр бичдэг байна аа. үүнийг МАН дотроорс эсвэл их орйхны хүмүүс бичж байгаань анзаарагдах юм. Сайтууд зөвхөн ЗГ-ын томилгоотой холбоотой мэдээлэл тавина. Түүниийг нь атаархагчид баахан муулна.Энэ улс оронд чинь өчнөөн сайхан зүйл хийж байгаа болэж бүтэж байгаа олон ажил байна.
zov heljee mongol medeg bolloo chamaig ambitstlagi umaa
Болор-Эрдэнэ ээ чи өөрөө ядаж ич л дээ. Чи Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нартай тун чиг дотно, магад янаг амрагийн харьцаатай ч байж магадгүй гэх зүй ёсны хардлага төрж байна. Чиний тэр дижитал нешн гэдэг арга хэмжээ чинь гэмт хэрэг байтал чи ямар ч хариуцлага хүлээгээгүй. И-Монголиа гэдэг чинь чиний ч хийсэн юм биш шүү дээ. Худлаа өөрийгөө магтуулж бичүүлээд байгаа анзаарагдах. Обунаа минь чи хоёр том даргын янаг амраг байж болно оо тэр бол чиний хувь хэрэг. Харин гэхдээ ухамсар гэж нэг юм байдаг бол зүгээр л өөрөө явчих ухаан чамд баймаар... зайлж үз...
MEDLEG MEDRELEE
Төрийн албанд сонгон шалгаруулалтгүй 1 жил ажиллласан хүн ТНБД болох ёсгүй. Хууль зөрчиж байна !!!!!!!!!!!!!!
Энэ хүүхэн ямар аймар мотортой бнаа. Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтанд ороогүй учир төрийн албаны зөвлөлөөс гаргасан чөлөөлөгдөх албан тушаалтны нэрсэд нэр нь орчихсон явж бсан биздээ. ТЗ-3 юмуу ТЗ -5 аас эхлээд бараг 7 жил ажиллаж байж хэлтсийн даргын орон тоон дээр сонгон шалгаруулалтанд ордог шдээ. Ардын хүүхэд багаас нь төрийн албанд барлагын ажил олон жил хийж шат шат ахидаг байхад энэ залуухан хүүхэн шууд л нэг байгууллагын дарга болоод байгаа нь шударга ёс уу.