Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр /2022.01.06/ болж, хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны бүтэц,, орон тооны дээд хязгаарыг баталсан билээ.
Ингэхдээ Үндэсний хөгжлийн газар болон Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрыг татан буулгасан. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан Б.Болор-Эрдэнэ, Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Х.Батжаргал нарыг шинээр байгуулагдах хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргын /ТНБД/ үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ.
Дээрх томилгоо нь олон нийтийн шүүмжлэлд өртөж, "Төрийн албанд 16 жил ажилсан хүн ТНБД-аар томилогдох ёстой байтал хоёр жил ажилсан Б.Болор-Эрдэнийг ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр томилох гэлээ" гэх эсэргүүцэлтэй тулгараад байна.
Тэгвэл Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өөрийн цахим хаягаараа "Засгийн газрын нэгдүгээр сарын 6-ны ээлжит бус хуралдаанаар хоёр шинэ яамны бүтэц, орон тоог баталсан. Мөн Үндэсний хөгжлийн газар болон Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын бүтцийг шинэ хоёр яамд нэгтгэхээр тусгасан. Энэ хүрээнд Х.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ нарыг хоёр шинэ яамны ТНБД-аар түр томилсон бөгөөд энэ нь шилжилтийн үеийн түр арга хэмжээ юм" гэсэн тайлбар өгөв.
Сэтгэгдэл ( 8 )
Nogoon gerleer shuud nuden deer tatagdaad ta nar bolioch uvchtei yumuu turiin ajild tsenzur gej bnuu?? Uchnuun medleg chadvartai humuuser doosh n tataad ajil hlgedeggui bj yqpmar uchirtai yum be
Наад хүүхэн чинь төрийн албаны сонгон шалгаруулалтанд ороогүй учраас огцруулах нэрсэд орчихсон явж бсан. Огцрох болоод ирэхээр өөр албан тушаал руу томилдог ямар их мотор вэ.
Энэ хүүхэн болиочээ. Ард иргэд төрийн албанд ороод шатаар явж албан тушаалд очдог бол энэ хүүхэн лифтээр албан тушаалд очиж бна. Бухимдаж бна.
Amar bolj dee Teriin alba ug ih shalguurtai under es zyitei olon tumen ii hysen huleesen huniig l tomildogson gaihmaar yum ch bolj baina daa ih l undruus unatsgaah baih daa
Чадаж байвал сайд болсон ч яадаг юм. Төрд 16 жил ажиллахдаа хийж бүтээсэн юмгүй хахуулын үүр уурхай болсон өвөө, эмээ нарыг хуульд нийцүүлж томилсон дор чадаж байгааг нь томилох хэрэгтэй. Засгийн газрыг сайшаан магтъя.
Төрийн үйлчилгээг цахимжуулах ажилд харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын залуучууд маш сайн ажилласан одоо ч ажиллаж байна. улсаараа төрийн үйлчилгээг ямарч чирэгдэлгүй хүнд суртал авилгагүй авдаг болж байна. Ковидын үед хамгийн үр дүнтэй ажил харагдаад байна. Аль нэг төрийн байгууллагын үүдийг хэдэн өдрөөр сахих ярвайсан дарга хүнд сурталтай төрийн албан хаагчийг царайчлахгүйгээр төрийн үйлчилгээг авна гэдэг цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэсэн энэ Засгийн газрын ганц гялтайх ажил нь болсон. Хүссэн ч эс хүссэн ч залуу үе гарч ирж байна. Амжилт хүсье залуу үе дээ
Шат алгасуулж, шалгалтгүй, томилдгоо л больчих
Шаахаа л больчих. Шилжилтийн үеийн түр арга хэмжээ гэж хаана, ямар хуулинд заасан арга хэмжээ вэ? Засгийн газар арай л эрээ цээргүй, ялангуяа энэ Болор-Эрдэнэ гэх эмэгтэйтэй холбоотой асуудлаар дөргүй бух шиг олон нийтийн санал, шүүмжлэлийг үл ажран гүлдийж байна. Та нар наад хүндээ ямар өртэй юм бэ? Ард түмэн л лав өргүй шүү Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нараа. Дабл стандарт гэж энийг л хэлээд байгаа юм. Эрх бүхий байгууллагаас нь болохгүй гэж мэдэгдсээр байтал Дижитал нэшн гэжчийг зохион байгуулж Дельта дэгдээсэн дээр хариуцлага хүлээлгээгүй байж албан тушаал дэвшүүлээд байх бололтой юмаа...