Т.Баярхүү: Хөл хорио тогтоохгүй

2022 оны 01 сарын 10

УОК цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.01.10/ хуралдаж, гаргасан шийдвэрүүдээ яг одоо /18 цаг 50 мин/танилцуулж байна.


Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Эрүүл мэндийн сайд дотоодод "Омикрон" хувилбарын хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн талаар өчигдөр мэдээлсэн. Засгийн газар, УОК аль болох хөл хорио, хязгаарлалт тогтоохгүй байх байрь суурьтай байгаа. Тиймээс өнөөдрийн хурлаар хөл хорио тогтоох шийдвэр гараагүй.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тунд 66.6 хувь, гуравдугаар тунд нийт хүн амын 28.8 хувь нь хамрагдсан байна. Сайн дурын үндсэн дээр гуравдугаар тунд хамрагдаад, гурван сар өнгөрсөн бол дөрөв дэх тунд хамрагдаж болох ЭМ-ийн сайдын тушаал гарсан. Өнгөрсөн 7 хоногоос эхлээд 2000 гаруй хүн дөрөвдүгээр тунд хамрагдаад явж байна.

Манай улсад томуу болон томуу төст өвчний вирус эргэлтэд орж, амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүсийн дунд энэ өвчний халдвар өндөр байна. Үүнтэй зэрэгцэн ковидын "Омикрон" хувилбарын дэгдэлт эхэлж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Намжил(202.126.88.188) 2022 оны 01 сарын 10

Хүний амь нас эрсдэхийг Баяраүү мэддэг болциймуу?

0  |  0
Top