Хятадад үйлдвэрлэсэн эдгээр зүйлсийг БҮҮ ХУДАЛДАН АВ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

БНХАУ аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг улс үндэстнүүдийн нэг. Бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүн сайнаасаа эхлээд муу, бүр хиймэл гэж хэлж болохуйц  төвшинд хийгддэг нь улс орнуудын санааг зовоох нь бий. Энэ тухай richouse.com сайт дурдан доорх хүнсний бүтээгдэхүүнүүдийг тус улсаас хэзээ ч бүү худалдан ав гэх анхааруулгыг өгчээ. 

1. Тарвас

Тус газар нутагт хортон шавж ихтэй байдаг учир пестицит цацаж хурдан ургуулахын тулд дэлбэртэл нь борддог учир тус улсаас тарвас аль болох худалдан авахгүй байхыг зөвлөжээ. 

2. Алимны жүүс 

Хятад улс алимны шүүс үйлвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг ч хамгийн их пестицит цацдаг учир ихэнх шүүснүүд элсэн чихэр болон пестицитийн агууламж ихтэй байдаг аж. 

3. Сагамхай загас

Тус улсад үржүүлсэн сагамхай загас нь ихэвчлэн хогоор дүүрсэн усандт амьдарч тааралдснаа иддэг тул тус загасыг худалдан авахгүй байх нь таны эрүүл мэндэд тустай хэмээжээ. 

4. Цагаан будааны гоймон 

Энэхүү гоймонг удаан хугацааны турш шинэ хэвээр нь хадгалахын тулд хүхэрийн давхар исэл ашигладаг байна. Энэ нь хорт хавдар үүсгэх аюултай байдаг байна.

5. Хурганы мах 

2013 оны үед Канадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятадад хурганы мах нэрийдлээр хархны мах зардаг тухай фактыг дэлгэсэн. Цагдаа нар уг хэрэгтэй холбогдуулан шалгалт хийн 900 орчим хүнийг саатуулан 20 мянган тонн хархны махыг устгалд оруулсан байна. 

6. Үхрийн мах 

Үхрийн мах нь тус улсад гахайн махнаас хоёр дахин үнэтэй байдаг байна. Тиймээс хүмүүс гахайн маханд борын агууламж бүхий хүнсний нэмэлт хийн үхрийн мах шиг харагдуулдаг байна. Энэхүү бодис шавж устгалын бодис гэж хэлж болохоор бөгөөд хүний эрүүл мэндэд хортой аж. 

7. Саримс 

Тус улсад тариалсан саримс нь мөн л химийн бодисын найрлага өндөртэй байдаг бөгөөд аль болох дотоодын үйлдвэрийн саримс хэрэглэхийг зөвлөжээ.

8. Мөөг 

Хүнсний хяналтын байцаагчид тус улсаас орж ирсэн бохирдол ихтэй мөөгийг удаа дараа илрүүлж байжээ. Гэсэн хэдий ч нууцаар оруулж ирсээр байгаа бөгөөд хорт бодисын нэгдэл ихтэй байдаг хэмээн үздэг байна. 

9. Пластик будаа 

Хуванцар будаа дан ганц манай улсад төдийгүй дэлхийн олон улсад худалдаалагддаг болох нь тогтоогдсон. Уг будааны үндсэн орцод төмсний гурил болон синтетик давирхай ордог байна. Энэ нь хүний биед хорт хавдар үүсгэдэг байна. 

10. Сүү 

Меланин агуулсан уг сүүнээс болж зургаан хүүхэд нас барж 300.000 хүн хордлогод орж байжээ. Уургаар баяжуулсан уг сүү нь хүний бөөрөнд маш муу аж. 

11. Өндөг 

Хөөлгөгч, кальцийн корбанат, хүнсний будаг, парафин зэргийн холимогийг та худалдан авах байсан уу? Эдгээр зүйлс нийлээд хэдхэн цагийн дотор өндөг болох хувирдаг бөгөөд жинхэнэ өндөгтэй андууран идсэн тохиолдолд хоолны хүнд хордлогод хүргэдэг байна. 

12. Хар перец 

Тус улсад худалдаалагддаг зарим хар перецийг зүгээр л шавар гэж хэлэхэд болно. 

13. Дарс 

Тус улсад үйлдвэрлэгдсэн зарим дарсыг усан үзэмээр хийсэн гэж хэлэхэд хэцүү. Элсэн чихэр, ус, амт, үнэр оруулагч, будагч бодис зэргийг холин дарс гаргаж авдаг бөгөөд уг дарсыг хэрэглэсний дараа зүрхний шигдээс, хорт хавдар тусах өндөр эрсдэлтэй байдаг байна. 

14. Үйлдвэрийн давс 

Үйлдвэрийн давс хүний биед шингэх чадваргүй учир хэрэглэж болохгүй гэнэ. Эдгээр төрлийн давсыг хоолны давс хэмээн худалдаалж байсан тохиолдол гарч байсан бөгөөд хүний биед олон төрлийн асуудал учруулдаг байна. 

15. Тос 

Зарим хүнсний үйлдвэрүүд ресторанаас гарсан оливын тосны үлдэгдлийг дахин хэрэглэх санааг гаргажээ. Тэд уг тосыг шүүн авч дахин худалдаанд гаргасан бөгөөд Voyage Chine компани уг төрлийн тосноос 2000 гаруй тонныг худалдаалсан хэмээн мэдээлжээ.  

16. Тилапиа загас

Уг загасыг сагамхай загасны нэгэн адил үржүүлдэг ч илүү өндөр үнээр зарагддаг мөн олдоц бага байдаг байна. Усан дахь пестицид болон хог хаягдлын нөлөөгөөр мөн л хүний биед хор учруулах тус загасыг худалдан авахаас татгалзах хэрэгтэй аж. 

17. Тахианы мах

 

Тус улсын тахианы мах чанарын шаардлагад нийцэхэд тун ч хэцүүхэн байдаг гэнэ. Учир нь шувууны ханиад болон элдэв төрлийн өвчлөл ихтэй мөн хоол тэжээлийн хувьд асуудалтай байдаг учир мөн л эрүүл мэндэд тийм ч сайн биш аж. 

18. Вандуй 

2005 онд тус улсад үйлдвэрлэгддэг байсан лаазласан вандуйнд шинжилгээ хийхэд хуурамч болох нь тогтоогдож байсан удаатай. Үүнээс хойш энэ төрлийн үйлдэл хэд хэд бүртгэгдсэн бөгөөд тус улсад үйлдвэрлэгдсэн вандуйг худалдан авахдаа тун ч болгоомжтой хандах хэрэгтэй гэнэ. 

19. Цай 

Тус улсад худалдаалагддаг зарим цай мөн л пестициттэй хэмээн мэдээлжээ. Цай үйлдвэрлэгч компаниудын цайнаас нийтдээ 29 төрлийн хорт бодис илэрсэн байна. Уг жагсаалтад бидний сайн мэдэх Липтон ч мөн багтсан байна. 

20. Эрдэнэ шиш

Эрдэнэ шишийн шар өнгийг хадгалахын тулд натрийн цикламатаар дүүргэж чихэрлэг амт нэмдэг байна. Ингэснээр уг бүтээгдэхүүнийг хэрэглэсэн үед элэг гэмтэх аюултай байдаг байна. АНУ зэрэг улсууд уг бодисыг хэрэглэхийг хориглосон байдаг ч 170 гаруй оронд зөвшөөрөгдсөн хэвээр байгаа аж.  

21. Ногоон вандуй, шар буурцаг

Эдгээр нь ихэнхдээ хүнсний будаг болон химийн бодисийн нөлөөгөөр өнгө хэлбэрээ өөрчилсөн цоохор вандуй байдаг байна. 

22. Байцаа 

Хятадын тариаланчид байцаагаа шинэхэн харагдуулахын тулд формалины уусмалаар шүршдэг байна. Энэ уусмал нь ихэд хортой байдаг тул байцаанаас татгалзсан нь дээр хэмээн зөвлөжээ. 

23.  Пүнтүүз

Чихэрлэг төмсний гоймон буюу бидний нэрлэж заншсанаар пүнтүүзийг үйлдвэрийн будагч бодис болон парафины лав ашиглан үйлвэрлэдэг болсон гэнэ. Энэ төрлийн үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийн заримыг нь хаах хүртэл арга хэмжээ авсан байна. 

24. Хүүхдийн нэмэлт 

2015 оны үед хүүхдийн нэмэлт тэжээлийг дахин савлаж худалдаалж байсан зөрчил илрүүлж байжээ. Хугацаа нь дууссан уг бүтээгдэхүүнийг хаях ёстой байдаг ч дахин савласан нь нялхсын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх өндөр магадлалтай. 

25. Соё соус

Соё соусанд хорт хавдар үүсгэгч агуулагдаж байгааг тогтоосон бөгөөд үүнийг өдөр тутам хэрэглэх нь тийм ч таатай сонголт биш аж. 

26. Цагаан гаа

Вейфан мужийн цагаан гааны ферм зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-6 дахин их пестицид хэрэглэж байсан нь тогтоогдсон байна. 

27. Туна загас

Хятадын хүсний үйлдвэрүүд ихэвчлэн аж үйлдвэржсэн бүсүүдийн ойролцоо байдаг бөгөөд эдгээр газруудын агаар, хөрс, ус зэрэг нь бүхэлдээ бохирдсон байдаг байна. Тиймээс шувуу, загасны маханд тун ч болгоомжтой хандах хэрэгтэй байдаг байна. 

28. Сам хорхой 

Азийн ихэнх оронд үржүүлдэг сам хорхойг маш давчуу газар үржүүлдэг байна. Ийм газар үржүүлж байгаа сам хорхойг өвчлүүлэхгүй байхын тулд антибиотик болон химийн бодис ихээр цацдаг байна. Эдгээр нь хорт хавдар үүсгэдэг бөгөөд цацаж буй хорт бодисуудыг АНУ-д хоргилсон байдаг аж.  

29. Савтай цэвэр ус

Зарим үйлвэрүүд ердийн крантны усыг савлан зардаг бөгөөд эдгээр нь мөөгөнцөр болон химийн бодис ихтэй байдаг байна. 

30. Даршилсан ногоо 

Ихэнх даршилсан ногоонууд химийн нэмэлт бодис ихээр агуулсан байдаг бөгөөд үүнийгээ сав баглаа боодол дээрээ тэмдэглэдэггүй байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ъъ(64.119.16.5) 2022 оны 01 сарын 11

тэгээд авч болох юу бнааа

0  |  0
(103.212.119.211) 2022 оны 01 сарын 11

parafin gedeg chini neftin shaar shde,ene ch dunguj musun uulin dalaid huvuj baigaa uzuur oroi ni baih,

0  |  0
zochin(202.179.24.202) 2022 оны 01 сарын 11

yuu ideed uuchichvaa eh buu uzegd !, booljis oguides chureed !!!, , gaaliin alba gej mongold baidag uu!!! , tanar chumsalj chulgai chiichee ö boddog naad baraanudaa choriochee, jaachan ech oronch ajillaachee.

0  |  0
zochin(202.179.24.202) 2022 оны 01 сарын 11

yuu ideed uuchichvaa eh buu uzegd !, booljis oguides chureed !!!, , gaaliin alba gej mongold baidag uu!!! , tanar chumsalj chulgai chiichee ö boddog naad baraanudaa choriochee, jaachan ech oronch ajillaachee.

0  |  0
manai ylasiig hyatad(148.60.92.227) 2022 оны 01 сарын 11

Hyatadad yildberlesen bygd Mongold zoriulaj hortoi zyileen yabyylaj Mongoliin ter olon hymyys yanz byriin zaùmaar hort habdar abaad nas barlaa syy!!!ta nar iim zyilsiig byy hileer oruul!!!!esbel byy hydaldan ab daa!!!!horiotoi syy!!!!

0  |  0
монгол(66.181.181.177) 2022 оны 01 сарын 11

ДЭЭРХИ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДЭД ГААЛИЙН МАШ ӨНДӨР ТАТВАР ТАВЬ ӨӨР АРГА БАЙХГҮЙ МАНАЙ НАЙМААЧИД ӨНДӨР АШГАА БОДООД ХАМГИЙН ХЯМД, ХОРТОЙГ НЬ АВЧИРДАГ

1  |  0
зочин(124.158.70.45) 2022 оны 01 сарын 12

тэрбум хүнийг ингэж л тэжээнэ шдээ, өөр яахын Харин бид нар ийм аймаарыг нь мэдсээр байж оруулж ирдэг нь ямар учиртай юм бэ

2  |  0
Гого(100.15.102.120) 2022 оны 01 сарын 11

Бүх хужаа үхэж далд ороосой

2  |  0
Top