ДАРХАН-УУЛ: Энэ сарын 15-наас гурван чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлана

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 12

Коронавируст халдварын Омикрон омог бүртгэгдэж, тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ сарын 15-наас буюу ирэх бямба гарагаас эхлэн гурван чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлахаар болсон байна. Үүнд, бүх нийтийн тэмцээн уралдаан, төрийн байгууллагуудын сургалт зөвлөгөөн, олон нийтийг хамарсан золголт болон хүндэтгэлийн арга хэмжээнүүд багтах юм.

Аймгийн Засаг даргын мэдээлснээр эдгээрээс бусад салбар буюу эдийн засгийн хохирол амсаж болзошгүй салбаруудын үйл ажиллагааг хязгаарлахгүй байх чиглэл баримталж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top