ЗАСГИЙН ГАЗАР: Гадаадаас ирж байгаа иргэдээс PCR шинжилгээ төлбөртэй авч эхэлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 12

Засгийн газрын өнөөдрийн /2022.01.12/ ээлжит хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой 34 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, гадаадаас ирж байгаа иргэдээс PCR шинжилгээг төлбөртэй авахаар болжээ. Энэ талаар Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Гадаадаас ирж байгаа иргэдийг омикрон хувилбараас сэргийлэх зорилгоор гурав хоног тусгаарлалтын байранд тусгаарлаж байсныг цуцална. Түүнчлэн гадаадаас ирж байгаа иргэдээс PCR шинжилгээг үнэ төлбөртэй авдаг болох зэрэг өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна. Улсын Онцгой комиссоос мэдээлэл өгөх болно" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top