Нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 12

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 12-нд болж нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайдын зүгээс салбарын сайдад даалгав.
 
Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, нийгмийн халамжийн сангийн 2022 оны батлагдсан төсөвт багтаан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгалаа.  

Нийгмийн халамжийн тэтгэврийг 63,1 мянган иргэн буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг хүн амын таван бүлэгт олгож байна. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11,5 мянган хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмийг халамжийн тэтгэврийн хэмжээгээр тооцож олгодог. Нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх боломжийг салбарын яам судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
Мөн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журмын талаар хэлэлцэж, хуулийн хүрээнд өөрчлөх боломж байгааг эсэхийг судалж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүйгээр зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oogii(202.9.46.48) 2022 оны 01 сарын 16

Gryppiin mongo nemex yuum uu \n

1  |  0
Oogii(202.9.46.48) 2022 оны 01 сарын 13

Grvvptei xvnd ogox boluu

0  |  0
Иргэн(64.119.21.49) 2022 оны 01 сарын 16

Нэмэх нь зөвөөө . Тэтгэмжээ нэмэх н зөв 188 мянгаар амьдарч байгаа хүмүүс гэж бодохоор өр өвдөж байна . Халамжийн сайд муу ажил байна. Ийм хүмүүсийн мөнгийг нэмэхгүй. Энхамгалан сайд багш нарын цалинг нэмж байха Халамжийн сайд юуга хийж байсан юм бол баахан өвчтэй зовлонтой хүмүүст мөнгийн нэмэх талаар ярихгүй хасаж байдаг . Нэмэх нь зөвөөөөөөө

6  |  0
Нямаахүү(66.181.161.61) 2022 оны 01 сарын 13

Одоо чиглэлийн яааманд үүрэг өглөө л гэх дараа нь судлан гэх \nдараа нь хэлэлцэн гэх , дараа нь шийдвэр гарган гэх , дараа нь хэрэгжүүлэн гэх, ёстой ооооо 80 жил.

1  |  0
Handaamaa(66.181.161.37) 2022 оны 01 сарын 12

Oilgsongui

0  |  0
irgen(66.181.161.74) 2022 оны 01 сарын 12

zow shvv

0  |  0
Иргэн(202.9.40.121) 2022 оны 01 сарын 13

Ойлгосонгүй. ХБХ-д олгодог халамжийн тэтгэмж(группын мөнгө) нэмэгдсэн юмуу үгүй юм уу? ХБ хүүхэд, хөгшид гэж уншигдаад бн. Халамжийн тэтгэвэр, халамжийн тэтгэмж асаргааны мөнгө гэж бий шүү! ХБ хүүхдийн тэтгэмж гэж тусдаа байдаг юм уу? ккк\n

1  |  0
Зочин(66.181.181.220) 2022 оны 01 сарын 13

Зочин хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэлтгүй насанд хүрсэн суумгай, хардаггүй төрөлхийн бэрхшээлтэй хүмүүс арай л дэндүү 180000р яаж амьдрарч эм тариагаа авч хүүхдүүдээ яаж тэжээх юм бэ ? Энийг бодож үзсэн дээдсүүд байдаг юм уу?

3  |  1
зочин(192.82.84.76) 2022 оны 01 сарын 13

жирийн төрийн албан хаагчдынхаа цалин хөлсөө нэмдэг болоосой\n

1  |  3
Top