АМГТГ-ын даргаар Л.Баярмандалыг томилжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн лхагва /2022.01.12/ гарагийн хуралдаанаар Ашигт малтмал газрын тосны газрын даргаар Л.Баярмандалыг томилжээ. Тэрбээр уулын инженер, геологич мэргэжилтэй. Боловсролын шинжлэх ухааны доктор//Ph.D/.  ОХУ-ын ГХДС, Япон улсын Тохоку Их Сургуулийг төгссөн байна.

Л.Баярмандал нь 1990-1998 онд Геологи Эрдэс Баялгийн Хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, 2005-2007 онд Япон Улсын Тохоку Их Сургуульд Ассистант багш, 2007-2011 онд Сүмитомо Корпорацид Менежер, 2011-2014 онд “Прайм Алянс” ХХК-д Гүйцэтгэх захирал, 2014 онд “УСУ Койл” ХХК-д Гүйцэтгэх захирал, 2014-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газарт Судлаач ажилтан, 2017 онд Геологийн судалгааны төвд Судлаач ажилтан, 2017 онд “ЭТТ Майнинг” ХХК-д Зөвлөх,  2017-2021 онд Ерөнхий сайдын Ажлын албанд Орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энжи(192.82.74.86) 2022 оны 01 сарын 15

Дарга нар Хэнтий зүгиыхэн болоод дууслаа. Казахстанчлах бодлого

0  |  0
иргэн(202.126.90.22) 2022 оны 01 сарын 14

нүүрийг нь бүрэн харуулссан ганц зураг олдох арга тун байхгүй юу, масктай хоёр нөхрийн зургаар ч яахав дээ, аль нь шинээр томилогдсон дарга юм болдоо, олон түмэнд танигдуулахгүй гэж төөрөлдүүлж байгаа юм уу? Мэдээлэхийн гол утга нь шинээр томилогдсон хүнийг олон нийтэд танилцуулах явдал биздээ, тэр тамга дамжилж байгаа зураг хэнд сонин байх билээ дээ.

0  |  0
Top