Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Баянгийн уулын ойролцоо “Гарамын бууц” гэх газар шархадсан янгир байгаа талаарх мэдээллийг сумын албан ёсны пэйжид нэгэн иргэн оруулсан юм. Үүнийг тодруулахаар Баян-Өнжүүл сумын байгаль орчны газрын байцаагчтай өчигдөр /2022.01.13/ холбогдоход “Ажлын хэсэг томилогдон, газар дээр нь ажиллахаар гарч байна. Ирээд дэлгэрэнгүй мэдээлэл өгье. Тус газар сумаас 20 гаруй км-ийн зайд байдаг” гэж байв.
Мэдээллийг нягтлахаар сумаас байгаль орчны байцаагч, цагдаагийн хэсгийн төлөөлөгч, мал эмнэлгийн газрын эмч тэргүүтэй ажлын хэсгийнхэн томилогдож, газар дээр нь ажиллаад иржээ. Эх сурвалжаас зарим зүйлийг тодрууллаа.
-Өнгөрөгч өдөр явсан ажлын хэсэг ямар дүгнэлттэй ирэв?
-Олон нийтийн сүлжээнд зураг нь тавигдсан тус янгирын хувьд эргүү өвчин тусаад Баянгийн уултай ойр нутагладаг айлын хонь малтай цуг сар гаруй болсон тухай нутгийн малчид ярьж байна. Тэгж яваад айлын нохойд бариулан шархдаад, шархаа дайлгүй үхсэн байсан. Шархны хувьд гуя хавиас нь нэлээд гүн хазсан сорив байсан бөгөөд сумны шарх байгаагүй.
-Өмнө нь янгир эргүүтэж, ийм байдал үүсч байсан тохиолдол бий юу?
-Янгир эргүүтнэ. Гэхдээ яг ижил үйл явдал болж байгаагүй.
-Сүүлийн үед “Баянгийн уул”-ын ойролцоо буун дуу их гарч байгаа талаар эх сурвалжууд ярьж байна. Энэ талаар ямар мэдээлэл байна вэ?
-Ууланд чонотой эрлийзсэн 2-3 нохой байгаа тухай нутгийн иргэд удаа дараа гомдол санал ирүүлж байсан. “Тус ноход хүн, амьтнаас ч айхаа больсон, мал барьдаг учраас буудаж өгөөч ээ” гэх хүсэлтийг иргэд тавьдаг байж. Тэгээд хэдэн залууст тийм хүсэлт тавиад тэд очиж ноходыг алах гэж оролдсон юм байна. Ямартай ч нэгийг нь буудсан байсан. Ноход зэрлэгшихээр хүнээс ч айхаа больдог. Эвгүйтвэл хүн ч барих аюултай.
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Namar Buuduulsan argal vhej baisan udaatai shvv bayn onjvvl sumand