Австралийн нийслэл Канберра хотноо төрсөн монгол хүү А.Мэргэн дэлхийн найман тэрбум дахь иргэдийн нэгээр нэрлэгдсэн онцлох үйл явдал өнгөрөгч өдөр /2022.11.15/ тохиолоо. Австрали тивд амьдарч буй Монголын залуу гэр бүлийн төлөөлөл болсон Б.Ананд, Э.Лхагвасүрэн нарын ууган хүү болон мэндэлсэн хувь тохиолтой бяцхан хүүгийн аав, ээжтэй бид онлайнаар холбогдож, сэтгэгдлийг нь сонссон юм.
-Танай гэр бүлд шинэ хүнээ өлгийдөн авсанд баяр хүргэе. Шинэ хүнтэй болоод зогсохгүй дэлхийн найман тэрбум дахь иргэний аав, ээж боллоо. Сэтгэгдлээ манай уншигчдад хуваалцаач?
Б.АНАНД: -Маш их баярлалаа. Хүүг маань төрөөд удаагүй байхад эмнэлгээс бидэнд энэ мэдээг дуулгасан. Түүний дараа Канберрагийн төв хэвлэлээс ирж, биднээс яриа авсан. Өмнө нь бид арваннэгдүгээр сарын 15-ны үед дэлхийн 8 тэрбум дахь иргэн төрнө гэх мэдээг бол харж байсан. Гэхдээ бидний хүүхэд тэдний нэг болно гэж огт төсөөлөөгүй. Тухайн үед үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан. Эхнэр маань 14-ний өдөр өвдөөд эмнэлэгт очсон. Тэгээд 00:51 цагт хүү маань төрсөн.
Э.ЛХАГВАСҮРЭН: -Яг нарийн тооцоолох боломжгүй учраас бүс нутгуудад хамгийн ойр төрсөн хүүхдийг 8 тэрбум дахь хүүхдээр зарлаж байгаа юм билээ. Хүү маань Канберрад төрсөн хүүхдүүдээс хамгийн түрүүнд төрсөн болохоор энэ тодорхойлолтыг хүртсэн. Тухайн үед үнэхээр ийм онцгой цаг үед төрж байгаа талаараа ч мартчихсан байсан. "Канберра таймс"-аас сэтгүүлчид ирж, яриа авахад нь "Юу яриад байна аа" гээд бараг өвдөлтийн шокноосоо гараагүй угтсан. /Инээв/
-Төрөх үед аавыг хамт орохыг зөвшөөрдөг. Аав хүүтэйгээ уулзсан анхны мөчөө бидэнтэй хуваалцаач?
Б.АНАНД: -Үгээр хэлэхийн аргагүй "хүнд ажил" байна. Тэр их өвдөлтийг тэсэж, шүд зууж буй эхнэрээ хараад шоконд орсон. Хүүгээ эсэн мэнд төрөөд, уйлахад нь л бараг ухаан орсон байх.
-Ээжийн хувьд анхны үрээ тэвэрч авсан тэр мөчөө хуваалцвал...?
Э.ЛХАГВАСҮРЭН: -Хүүг маань гэдсэн дээр тавихад хамгийн түрүүнд гар хөл, нүд ам нь бүрэн бүтэн байна уу гэж хардаг юм билээ. /Инээв/ Уйлахад нь сэтгэл тайвширч, уйлсан. Өмнө нь ах дүү, хамаатан садны эмэгтэйчүүд төрөхөд төдийлөн тоодоггүй, өвдөлтийнх нь талаар мэддэггүй байсан бол өөр дээрээ мэдрээд үзсэн чинь "Ямар хэцүү өвдөж байсан бол" гэж бодогдоод, тайлбарлахын аргагүй олон зүйлс бодогддог юм байна. Ээжүүдийг бүгдийг нь маш их биширсэн.
-Найман тэрбум дахь иргэн болсон учраас ямар нэгэн онцгой эрх эдлэх болов уу. Энэ талаар та бүхэнд дуулгасан зүйл байна уу?
-Маш олон хотод чацуутан болсон хүүхдүүд байгаа учраас ямар нэгэн онцгой эрх байхгүй байх. Бидэнд тийм зүйл яриагүй.
-Хүүгийнхээ нэрийг ер нь ярилцаад, тохирчихсон байсан уу?
-Тийм ээ. Бид ярилцаж байгаад Мэргэн гэдэг нэр дээр тогтсон. Угаасаа энд төрөнгүүт нь бүртгэл, гэрчилгээ зэрэг зүйлсийг нь авах учраас нэр нь хамгийн түрүүнд бэлэн байх ёстой гэж бодсон.
-Австралид очоод хэр удаж байгаа вэ. Ажиллаж байна уу, сурч байна уу?
Б.АНАНД: -Миний хувьд Австралид ирээд зургаан сар болж байна. Эхнэр маань өнгөрөгч наймдугаар сард энд ирсэн. Миний хувьд магистрын зэргээ хамгаалахаар ирсэн.
Э.ЛХАГВАСҮРЭН: -Жирэмсний 26-27 долоо хоногтойдоо Австралид ирсэн. Анх ирэхдээ сурах зорилготой байсан ч хүүгээ төрөх дөхөх үеэс хүүхдээ л маш сайн өсгөе гэж бодоод, сурах зорилгоо хойш тавьчихаад байна.
Ийнхүү бидний цөөн хором ярилцсан яриа маань өндөрлөсөн юм. Тэд шинэхэн хүнээ түр зуур унтах хооронд Монголын уншигчдадаа баяр хөөрөө хуваалцахаар цаг гаргасан нь энэ. Бидний араас тэд дараагийн санал тавьсан хэвлэлийнхэнтэй ярилцахаар төлөвлөсөн байв.
Ховор хувь заяа, хийморьтой гэж монголчууд ярих дуртай. Тэр үгийг батлах мэт монгол гэх нэр дэлхийн өнцөг булан бүрт дуурсагдаж л байдаг. Тэр дундаа хүмүүн заяаг олж төрсөн, ховорхон нэгэн түүхийн гэрч нь А.Мэргэн хэмээх монгол хүү болсон нь юутай баяртай. "Эрүүл энх өсөн торниж, эх орон, ижий аавынхаа нэрийг дуурсгах их хувь заяаны эзэн болоорой" хэмээн ерөөе.
Сэтгэгдэл ( 13 )
Аргагүй л мэргэн жаал байнадаа 8 тэрбумыг оносон.Баяр хүргье онцгой нэгэн байнадаа Мэргэн та сайхан дэлхийдээ тавтай морил аз жаргал хүсье хөөрхөн юмаа
Saihan ger buld bayar hurgej az jargal husie . gehdee 1 boduushtai zuil bol Avstrrali bol imperàjlist Amerikiin 1 tallin boor mi yum shuu dee .alsfaa Mongoliin gazar nutag shunahai setgel gargaj balgaa shuu
Хөөрхөн дүү минь мундаг шүү муу ах эгч 2 маань бусдын төлөө л зүтэгдэг ухаантай охин нь асар их хүчтэй мундаг болгож өсөгсөн ганц гэж эрхлүүлээгүй эгэл даруухан өвөгдийнхөө уламжлалыг жинхэн өвлүүлсэн бна оээ аз жаргал хүсий 3 дүүдээ
Chaadag jinger ve
TA byhend bayar hurgej az jargal eruul enh sain saihan buhniig husen erooe
Эхээс төрж дуу хадаахдаа Монгол гэдэг нэрийг ертөнцөөр зарласан баатар хүүд баяр хүргэе!
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Монголчууд бидний хийморь сүлд өөдөө бгаа шүү. Бзх зүйлд анзаарагдаж бгаа. Шинэ хүндээ эрүүл энх гэр бүлд нь сайхныг хүсье
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nNA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст б
8 mm
Eryyl enh,az jargal hysie saihan yumaa
Сайн, сайхныг ерөөе!