О.Одгэрэл: Нийтээрээ цус ойртолттой болчихсон зүйл байхгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Цус ойртолтгүй аймаг байхгүй” хэмээн мэдэгдэж, цус ойртолт аюулын харанга дэлдсэн хэмээн мэдэгдсэн. Тиймээс энэ талаар МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор О.Одгэрэлтэй ярилцлаа.


-“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар баталлаа. Энэ тогтоолын төслийн хэлэлцүүлэгт сууж байсан хүний хувьд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би 2021 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр тогтоолын төсөл хэлэлцэх байнгын хорооны хэлэлцүүлэгт суусан. Энэ үеэрээ тогтоолын гарчиг, агуулга зөрж байгаа талаар хэлж, сөрөг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Учир нь нэгдүгээрт, хамгийн гол үндэслэл болоод байгаа Э.Энхмаа докторын цус ойртолтын судалгааны ажил үнэмшил муутай. Олон улсад судалгааны ажлын ерөнхий тогтсон стандарт гэж байдаг. Үүнийг огт хангахгүй байгаа. Арга зүй нь тодорхой биш. Судалгаа хийсэн хүмүүс нь “цус ойртсон” гэдэг дүгнэлтийг хийсэн ажлынхаа арга зүйн талаараа огт ярихгүй байгаа юм. Би бол тэр судалгааны ажлыг дөрөв, тав дахь удаагаа сонсож байна. Судалгааны ажил хийсэн Ж.Батсуурь докторын шавь Э.Энхмаагаас би арга зүйн талаар маш олон удаа асуусан. Ер нь бол олон улсад судалгааны ажлаа тайлбарлаад дүгнэлт өгөхдөө ямар арга зүйгээр хийсэн бэ гэдэг нь бүх хүмүүст ойлгомжтой байдаг. Арга зүй ойлгомжтой болохоор үр дүн ойлгомжтой байна. Үр дүн ойлгомжтой болохоор дүгнэлт ойлгомжтой байдаг. Энэ бол шинжлэх ухааны судалгаа хийх логик дараалал.

Тэгэхээр арга зүйг нь ойлгохгүй бол үр дүнг ойлгохгүй. Үр дүнг ойлгохгүй бол би дүгнэлтийг худлаа гэж бодно. Хоёрдугаарт, тогтоолын нэр бол агуулгатайгаа огт таараагүй. Ийм нэртэй тогтоолын төсөл батална гэдэг бол Монголын парламентийн хувьд шившиг. Яагаад гэвэл хүний удмын сан гэсэн ойлголт байдаггүй юм. Энэ бол хамгийн анх ургамал дээр гарсан зүйл. Оросоор “генефонд” гэсэн энэ үгийг “удмын сан” гэж орчуулж болохгүй. Удам гэж нэг өөр, ген гэж бас бас өөр ойлголт. Англиар “gene pool” буюу генүүдийн нийлбэр баялаг гэж хэлж байгаа юм.

Аливаа ард түмэн, хүн дээр удмын сан гэсэн “генефонд”, “gene pool” ойлголтыг хэрэглэдэггүй. Тухайн “ард түмэн”, “ард түмнийг хамгаалах” гэж ярьж болно, харин “Монголын ард түмний удмын санг хамгаалах” гэж ярьж болохгүй асуудал. Яагаад гэхээр ийм ойлголт угаасаа байдаггүй юм. Удмын сан гэдэг ойлголт яагаад ургамал дээр гарч ирсэн бэ гэхээр ургамал салхи, шавжаар тоос хүртдэг. Тийм учраас цэвэр сортын маш өндөр ашиг шимтэй ургамлууд тарьсан ч яваандаа эрлийзжэх, байгалийн зэрлэг омогтой холилдох асуудал байдаг.

Жишээлбэл, хоёр өөр сортын буудай тарьсан байлаа гэхэд задгай талбай дээр үр солигдож тухайн сортын цэвэр байдал алдагдах боломжтой. Тэгэхээр “генефонд” гэдэг нь аливаа зүйлийг үр ашигтай байдлаар нь хадгалах, гаднаас нь менежмент хийх, удирдах боломжтой хүнээс доод түвшний зүйл дээр яригддаг. Эрдэм шинжилгээний байгууллагууд зориулалтын газар үр, дээжнүүд хадгалаад, түүндээ судалгаа хийгээд явдаг. Энэ ойлголт нь цаашилбал амьтан, мал дээр яригддаг. Тиймээс энэ удмын сан гэдэг ойлголт бол хөдөө аж ахуйн ойлголт байгаа юм.  

-Тэгэхээр хүн дээр “Удмын сан” гэсэн ойлголт огт байхгүй гэсэн үг үү?

-Ард түмэн дээр удмын сан гэж ярих нь өөрөө асар бүдүүлэг ойлголт. Тэгээд тэрний аюулгүй байдлыг хамгаална гэж юу гэсэн үг вэ. Удмын сангийн аюулгүй байдал гэж ярьж байна гэдэг бол ямар нэг байдлаар цаашдаа хүмүүсийг өндөр нам, өргөн бүдүүн, сайн муу, ухаантай тэнэг байдлаар нь ангилна гэсэн ойлголт явагдаж байна гэсэн үг. Удмын сан гэж ярьж байгаа тохиолдолд ямар нэг байдлаар стандартчилах гэж үзэж байгаа хэлбэр. Тэгэхээр ийм юм хийж огт болохгүй байсан юм. Энэ чинь өөрөө шинжлэх ухаанч биш, цаг үетэйгээ таарахгүй, хүн төрөлхтний хэм хэмжээ, үнэт зүйлтэй зөрчилдсөн ийм агуулгатай тогтоол гарч байна. Би үүнийгээ хэлэлцүүлгийн үеэр хэлсэн.

Цус ойртсон гэдэг зүйлдээ бүхэл бүтэн төр засгийг итгүүлэхийн тулд цэвэр шинжлэх ухааны орчинд хэлэлцүүлэг хийж, арга зүй нь тодорхой байх ёстой. Тэрийгээ ерөөсөө Э.Энхмаа доктор ерөөсөө хэлдэггүй. Ийм том асуудал бол эрдэм шинжилгээний өгүүлэл болж хэвлэгдэж гарах ёстой. Энэ ажил ерөөсөө хэвлэгдэж гарахгүй байна. Олон улсад хэвлэгдсэн юм юу ч алга. Тэгсэн мөртлөө байнга яригдаад, төр засгийн хүрээнд илтгэл хэлбэрээр яваад байдаг. Эрдэм шинжилгээний ажил юм бол үүнийгээ тодорхой дурьдаад маш логиктойгоор хэвлүүлэх ёстой. Асуудал ингээд явах нь өөрөө нэгэнт төлөвшсөн маш энгийн процесс шүү дээ.

-Тэгвэл манай улсад цус ойртолт бий юу?

-Одоо яриад байгаа тэр түвшинд байхгүй. Миний бодлоор бол Монголчууд мал аж ахуйтай олон мянган жил амьдарсан учраас цус ойртолт гэдэг зүйлийг мэддэг байсан. Тийм учраас хэр баргийн цус ойртолт бол явагдах боломжгүй. Монголд үеэлүүд хоорондоо суудаггүй шүү дээ. Тэгэхэд Германд үеэлүүд хоорондоо сууж л байдаг.

Цус ойртоно гэдэг ойлголт бол монголын ард түмэнд нэгэнт байгаа тухайн популяц дотор байгаа хортой мутацууд хоёрчлогдож, улмаар тухайн бодгалийн фитнес буурахыг хэлж байгаа юм.

Хромосомууд ижилхэн болж буйг л хэлж байгаа хэрэг. Хомозигот төлөв гэдэг. Ямар нэгэн хортой мутаци ижил болоод тэгээд тэр нь илэрч гарахыг хэлж байгаа юм. Тэр хоромосомууд  нийт ард түмэнд угаасаа байж л байдаг. Хэрвээ бид нар генийн цэвэр байдал гэж ярих юм бол УИХ-ын гаргачихсан байгаа онигооны тогтоолын “монгол хүний аюулгүй байдал” гэдэг утгаараа авч үзэх юм бол монголд байгаа удамшлын бүх өвчтэй хүмүүс, мэдрэл муутай хүмүүс, янз бүрийн төрөлхийн гажигтай хүмүүсийн эрхийг янз бүрийн байдлаар хасна гэсэн үг. Гэр бүл болохыг нь хориглох нь. Бүх төрж байгаа хүүхдүүдийг боломжтой түвшинд оношилгоо хийгээд янз бүрийн мутаци илрэх юм бол устгах нь байна шүү дээ. УИХ-ын тогтоолын нэрээр нь үзэх юм бол ийм байгаа. Энэ чинь тэгэхээр хүн төрөлхтөн хэзээ ч зөвшөөрөхгүй зүйл.

-Тэгвэл яагаад цус ойртолт аюулын харанга дэлдлээ гэж яриад байдаг юм бэ?

-Өнгөрсөн зууны эхэн үед ийм онол явсан юм. Хүнийг генээр нь шилж сонгоод элит үндэстэн бий болгох боломжтой гэсэн нэг онол байсан. Анх Англид эхэлж үүсээд, Гитлерийн Германд төрийн бодлогын хэмжээнд яваад тэр бодлогоосоо болж дэлхийн шившиг болоод улс орон нь хоёр хуваагдаад сүйрсэн юм шүү дээ. Манай УИХ-аар баталчихаад байгаа зүйл бол яг л ийм зүйл. Энэ тогтоолын агуулга дотор “Генефонд”-тойгоо ямар ч холбоогүй зүйл их байгаа. Жишээлбэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах гэсэн зүйл бий. Харин яагаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлийн юмнуудаа ийм хачин сүржин нэрний дор оруулсан нь УИХ-ын гишүүд, тэд нарт мэдээлэл боловсруулж өгч байгаа яамны мэргэжилтэнүүдийн боловсролгүйтэй холбоотой.

-Монгол ген гэж бий юу?

-Хүний ген л гэж байдаг болохоос биш тусдаа Монгол хүнийх гэж байхгүй. Монголчууд хятад, орос, герман, энэтхэг гээд бүх хүмүүстэй маш ижилхэн. Дэлхий дээр хүмүүс дөрвөн бүлгийн л цустай байхад шимпанзе сармагчинд 30 гаруй бүлгийн цус байдаг. Хүн бол нэг ерөнхий сүргээс үүсэлтэй маш цөөн хүмүүсээс үүссэн юм. 30 гаруй зоригтой хүмүүс анх Африк тивээс нийлж гараад, одооны дэлхийн бараг ихэнх хүн эдгээр 30 гаруй хүнээс үүссэн гэсэн онол, баталгаа ч бий.

Тэгэхээр хэдэн мянган жилийн өмнөх удмаа хайх юм бол хятад, орос, герман ч байна уу ижилхэн африкт нэг ижил өвөгтэй. Энэ дэлхийн долоон тэрбум хүн хоорондоо маш төстэй гентэй. Бидний өөр зүйл нь юу вэ гэвэл соёлын ялгаа. Мөн биднийг улс төр хуваадаг. Дээрээс нь дөрвөн арьстны бүлэг байдаг. Үүнд европ, африк, монгол маягийн хүмүүс нөгөөх нь далайн орны улсуудыг хэлдэг.

Монгол үндэстэн бол  илүү холилдсон маягтай байдаг. Яагаад гэвэл нэгдүгээрт, өргөн уудам газар нүүдэллэж явдаг. Хоёрдугаарт, шашны үзэл байдаггүй байсан. Гуравдугаарт, монголчууд маш их дайн хийж энд тэнд явдаг байсан. ОХУ манайхыг буриад гээд судалчихдаг, Хятад улс өвөрмонгол гээд судалдаг. Харин монголчууд өөрсдөө судалсан судалгааны ажил их цөөхөн. Ихэвчлэн дээж аваад гадаадтай хамтарсан судалгаа явуулсан байдаг. Монгол хүний гений 10-р хромсом хятад хүний 10-р хромсом яг ижилхэн. Монголчууд юугаараа ч дутуу биш, юугаараа ч бас илүү биш.

-Цус ойртолтоос сэргийлдэг маш том зүйл нь Угийн бичиг гэж монголчууд ярьж, хөтөлж ирсэн шүү дээ?

-Гэр бүл зохиох хоёр хүн дээшээгээ есөн үе тоолоод хоорондоо ямар нэг холбоо олдохгүй бол сууна гэсэн үг. Есөн үе тоолно гэдэг бол хангалттай хугацаа. Миний бодлоор есөн үе байх шаардлагагүй. Финланд улс саяхныг хүртэл маш тусгаарлагдсан байсан. Тиймээс генийн гажиг их байдаг. Манайд харин генийн гажигтай хүн их цөөн.

Үүнийг юунаас харж болох вэ гэхээр ЭМЯ-ны Хөгжлийн төвөөс жил болгон эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг зарладаг. Тэгээд үзэхээр нас баралтын шалтгаанаас хавдрын өвчнийг харахад бохироос үүдэлтэй хавдрууд байдаг. Элэгний хавдар, умайн хүзүүний хавдар, ходоодны хавдар зонхилдог. Удамшлын гаралтай хавдар гэхээр хөхний хавдар, түрүү булчирхайн хавдар маш бага. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр янз бүрийн гажигтай генүүд монголд бага байгааг харуулж байгаа юм. Гажигтай ген бага байгааг харуулж байна гэдэг чинь есөн үе гэж хатуу зааглаж холдуулах шаардлагагүй гэсэн үг.

-УИХ-ын тогтоол дотор бол хавдрын асуудал бас тусгагдсан байсан?

-Хавдрыг бууруулахын тулд энэ тогтоол хэрэгтэй юм уу. Тэгээд ч тогтоол гаргаад шууд бууруулж чадахгүй. Яагаад гэвэл хавдар өөрөө маш олон хүчин зүйлүүдтэй. Генээс шалтгаалдаг, шалтгаалахгүй байж ч бас болдог. Хүний амьдрах орчин, хоол хүнс мөн тухайн хүн азтай бол хавдар тусаад үхэхгүй, азгүй бол үхнэ. Ийм том хүчин зүйлийг хэн ч хянаж чадахгүй. Хавдраас урьдчилан сэргийлж бараг чадахгүй. Үүнийг хуулиар зохицуулах тун төвөгтэй. Хавдар үүссэний дараа харин энэ ямар хавдар вэ гэдгийг илрүүлж болно.

Тогтоолын төслийн агуулга нь бол байж болохоор. Гэхдээ энэ нь хүний генетикийн оношлогооны асуудал юм. Хавдраас урьдчилан сэргийлэх генетикийн оношилгоо гэж байдаг. Тэр нь гэхдээ монгол хүний удмын санг хамгаалж биш тэр хүнийг авчраад манай аав, ээж ийм хавдартай байсан тул нас барсан. Одоо надад ийм эрсдэл байна уу гэвэл тэр хүнд генийн шинжилгээ хийгээд мутацитай генийг олоод энэ хавдраар өвдөх магадлал 80 хувь байна шүү гэх мэтээр хэлж болно. Энэ асуудлыг ийм буруу нэртэй, буруу философитой гэрчиг бүхий тогтоолын төсөл хэлбэрээр баталж, түүнийхээ нэрийн дор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахын тулд ингэж оруулах ямар ч шаардлага байхгүй.

-Төрөлхийн гажиг ихсэж байгаа гэдэг шүү дээ?

-Төрөлхийн гажиг ихсэж байгаа гэсэн судалгааг би одоог хүртэл хараагүй. Төрөлт ихсэхээр гажигтай төрж буй хүүхдийн тоо мөн өсөх нь ойлгомжтой. Гажигтай төрөлт нь монгол хүний генийн цус ойртолттой огт хамаагүй зүйл. Энэ өөр бусад олон зүйлээс хамаардаг. Жишээлбэл, агаарын бохирдол. Гажигтай хүүхдийн тоо ихэссэн шалтгаанаар монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах гэдэг ийм буруу нэртэй тогтоолын төслийг баталж байгаа нь сонин зүйл. Би өөрөө эрдэмтэн хүний хувьд гайхаад, эгдүүцээд байгаа юм.

Тогтоолын төсөлд орсон бас нэг заалт бол төвлөрсөн хүрээлэн байгуулаад тэнд төрж байгаа бүх хүүхдүүд болон гэр бүл болж буй хүмүүсээс цус аваад шинжилгээ хийж сайн мууг нь тогтоох юм шиг байгаа юм. Энэ бол хүний эрхэнд ноцтой халдсан үйлдэл. Гэр бүл болж буй хүмүүс заавал төр засаг дээр очихгүй хүүхэд төрүүлээд явж болно. Энэ бол хүний байгалиас  заяагдсан эрх. Төрийн үйлчилгээ л авахад гэр бүлийн батламж хэрэгтэй болохоос биш гэр бүл болохыг төр засаг зөвшөөрөхгүй байх үндэслэл байхгүй.

Мөн хэрвээ генийн сангийн аюулгүй байдал гэх юм бол гадаад хүнтэй суугаад эрлийз хүүхэд төрүүлж байгаа чинь энэ тогтоолоор Монгол Улсын эсрэг аюул учруулсан хүн болох нь байна шүү дээ. Яагаад гэвэл наад генийн сан гэдэг ойлголт чинь цэвэр ургамал гэсэн ойлголттой л хамааралтай байдаг. Тийм учраас эрдэмтэн хүний хувьд логикоор нь бодоод үзэхээр гадаад хүнтэй гэр бүл болвол “төрийн дайсан” болох юм байна. Энэ тогтоолд бол энэ мэтчилэн маш олон хачин зүйлүүд байгаа.

-Одоо нэгэнт УИХ ийм тогтоол баталчихсан юм чинь яах вэ?

-Хэрвээ бид нар нэгдсэн тийм байгууллага байгуулаад тэндээ бүх хүний генийн мэдээллийг хадгална гэвэл тэр мэдээллийг Монголд хадгалж чадахгүй. Яагаад гэвэл бүх генетик NGS буюу ДНХ-ийн дараалал тогтоох багажууд бүгд үүлэн тооцооллын системээр ажилладаг. Тэр багажийг бид үйлдвэрлэж чадахгүй. Тэгэхээр монгол хүний бүх генийн мэдээлэл гадаадын компанид очно гэсэн үг. Төвлөрүүлэх гэдэг ойлголт нь бүр аюулгүй байдлаа алдаж болох зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Генетикийн оношилгоог дотооддоо ганцхан байгууллагад төвлөрүүлэх юм хэлэлцэгдэж байсан. Тогтоолд орсон үгүйг мэдэхгүй байна.

-УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн цус ойртолтыг гэмт хэрэг гэж үздэг гэж хэлсэн байсан?

-Хэрвээ тэгсэн бол олон нийтэд маш их буруу ойлголт өгч байна. Цус ойртолт гэдгийг гэмт хэрэг гэж үзэж болохгүй. Харин хүүхэд эцэг, хүүхэд ээж хоорондоо бэлгийн харилцаатай байвал гэмт хэрэг гэж үздэг юм. Үүнийг инбридинг биш инцест гэдэг. Дэлхийн бүх ард түмэнд маш хориотой ёс бус зүйл гэж үздэг. Үүнийг хэлсэн юм болов уу даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монголчуудад(59.153.114.29) 2022 оны 11 сарын 11

хятад хүн байна өлөгчин бололтой. Одгэрэл гэнэ үү

0  |  0
ЭНХМАА(95.169.226.220) 2022 оны 01 сарын 23

ЭНХМАА ГЭГЧ ЧИНЬ ОЛОН ЖИЛ ХУУРЧ БАЙГАА ЭТГЭЭД.УРГЫН БИЧИГ ГЭЖ НОМОО ЗАРЧИХ САНААТАЙ Л ЭХЭЛСЭН ХУУРАЛТ НЬ ИХЭД АМЖИЛТТАЙ БОЛЖ БАЙГАА ЮМ.ГЭНЭН ТЭНЭГДҮҮ АРД ТҮМНИЙГ ХУУРАХ ШИГ АМАРХАН ЮМ БАЙДАГГҮЙ ЮМ БАЙНА

0  |  0
Иргэн.(202.21.109.102) 2022 оны 01 сарын 22

Генетикийн мэргэжилтэй, Гёрман улсад докторын зэрэг хамгаалсан,ажилласан энэ залуу эрдэмтний үгийг анхаарч үзээсэй.Тэр Э.Энхмаа гэдэг хүн ямар мэргэжилтэй,хаана ямар сэдвээр чиглэлээр хэзээ эрдмийн зэрэг хамгаалсан юм болдоо.\nИх мэддэг хүн нэг зоригтой ярьдаг тал бий.Огт юм мэддэггүй хүн бас нэг зоригтой ярьдаг тал бий.\nЭмч хүн бол эмч л болохоос хүний талаар бүгдийг мэддэг мэргэжилтэн биш л дээ. Хууль батлах дээрээ тулбал дэмий талдаа болов уу даа.

4  |  0
хаха(202.21.108.249) 2022 оны 01 сарын 21

don”t look up киног үзээрэй... Ма улс төрчид ямар харанхуйг харуулна. Тиймээс яламдуулж мөнгөтэй болох арга.

1  |  0
иргэн(202.9.46.119) 2022 оны 01 сарын 21

Ямар ч байсан их ойлгомжтой, шу-ны үндэслэлтэй тайлбарлаж байна. Энхмаа гэдэг хүний яриаг хэд хэд сонссон. Үнэхээр асуудал бгаа бол олон улсын түвшинд хэвлэж хэлэлцүүлээд явах хэрэгтэй.

2  |  0
Лол(103.26.194.192) 2022 оны 01 сарын 21

Бас нөгөө талаар энэ залуу юуг л дэмжээд байна даа. Бас нэг сонирхол байдаг л байхдаа.

0  |  1
Ургийн бичиг (202.9.47.20) 2022 оны 01 сарын 20

Хэцүү дээ хэцүү. Ургийн бичгээ хөтөлсөнд нь төрийн үйлчилгээ үзүүлнэ гэх зэргээр шахаж байгаад ургийн бичиг хөтлүүлчихвэл их хэрэгтэй дээ энэ жижиг үндэстэнд.

0  |  0
Иргэн(202.126.88.237) 2022 оны 03 сарын 07

Монголд анагаах ухаан ба их эмч нарын мэдлэг туршлага хөгжөөгүй байна. Эрлийзүүд чанартай цустай гэж хүлээн зөвшөөрсөн цагт л монгол эмч нарын зиндаа дэлхийн түвшинд хүрэх болно.

1  |  4
(66.181.188.146) 2022 оны 03 сарын 07

ugaasaa mongoluud ni mangar teneg ustaj ugui bolj baigaa harin hujaagin erliizuud ni uhaantai tsus selbegdsen shine super humuus geed l bicheechdee kkk

0  |  4
Иргэн (202.126.88.237) 2022 оны 03 сарын 07

Эхлээд чанар муутай цустай буюу цус ойртсноо үнэнээр нь зарла. Тэгээд дараа нь эрлийзүүдийг чанартай цустай гэдгийг хүлээн зөвшөөр. Эсвэл та нар хамаатнуудтайгаа унтах дуртай юм уу? Сэкс хийж байхад хамаатан буюу танил царай харагдаад л...

0  |  3
зочин(64.119.17.25) 2022 оны 11 сарын 11

маш сайн эрдэмтэн үнэнийг хэлжээ.

8  |  2
Зочин(122.201.21.162) 2022 оны 11 сарын 11

Удам,ген хоёроо ялгахгүй,ойлгохгүй гишүүдтогтоол баталж дээ

7  |  1
зочин(202.9.46.244) 2022 оны 01 сарын 19

Нийтээрээ тархины тураалтангууд болсон гэдэг нь үнэн.

3  |  0
зочин(202.9.46.244) 2022 оны 11 сарын 11

Нийтээрээ тархины тураалтангууд болсон гэдэг нь үнэн.

4  |  0
зочин(103.26.193.107) 2022 оны 01 сарын 19

За ер нь бол архидалт, сэтгэлзүйн байдал их нөлөөлөдөг байх. Их архи уудаг хүмүүс үр удмаа бодох хэрэгтэй. Эрүүл төрсөн ч сэтгэл санааны хувьд дарамтад байсаар байдаг. Нөгөө талаар монголчууд бүгд ёс суртахууны ялзралд орсон, хүн чанаргүй болсон гэсэн ийм нэгэн сонин дүгнэлтүүд их явдаг боллоо. Зөв үү буруу юу? Эрдэмтэд анхаарах хэрэгтэй байх аа

2  |  0
Зочин(202.126.89.61) 2024 оны 09 сарын 18

Энэ эрдэмтний санааг дэмжиж байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй, маш чухал, ухаармаар, анхаармаар, бодмоор зүйлийг ярьж байна. Удмын сан гэдэг ойлголтоо эргэж нэг хараасай. Эрдэмтэдийн үгийг сонсоосой. Шинжлэх ухааны арга зүй гэдэг бол хэн нэгний цээжний бангаар ярьдаг зүйл биш.

11  |  1
Зочин(202.179.25.82) 2022 оны 01 сарын 21

Эргүү дүйнгэ хүмүүс энд тэндгүй зөндөө л тааралддаг шт. Хамгийн тод жишээ бол сонгууль өгсөн үр дүнгээр харж болно. Фейсбүүк харахгүй юу. Ихэнхи нь тэнэг хүмүүс байгаа биз дээ. Цаана нь нет ордоггүй усан тэнэгүүд бас бий гэж байгаа

4  |  1
Зочин(122.201.24.211) 2022 оны 01 сарын 19

Эмя гаднаас санхуужилт авахын тулд монголчуудын генийн материалыг гадныханд огоход бэлэн байна уу ясудалж шалгах хэрэгтэй

6  |  0
Иргэн(64.119.26.220) 2022 оны 01 сарын 19

Их хурлын гишүүдийн поп нь дэндүү. Ашиг сонирхолын зөрчил нь адгийн амьтан болгоход түлхдэг.

5  |  0
Zochin(64.119.17.187) 2022 оны 01 сарын 21

Yamar sonin ervvl ubchtei ni medegdehgui neg emegtei uih der ta nar nariin 90 % chin tsusan oirtson maluud gh uhaanii yum yariad suugaad bdg minii bdloor ter emegtei yaj ch bdson ervvl hvn bish ee za ter erdmiin zereg bol asuudal bish hamgaalahad

8  |  0
Irgen(139.5.219.71) 2024 оны 09 сарын 18

Mash zov, logiktoi, undesleltei yarisan bn. Batsuuri guai, enhmaa gdg 2 hun taamgaar shinjleh uhaanii undeslel muutai yariad baih shig sanagdddag baisan. Minii bodliig ene sudlaach batallaa.

12  |  1
Top