Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.01.18/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав.
Ажлын хариуцлага алдсан үндэслэлээр салбарын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх гэдгийг Ерөнхийлөгч тодотголоо.
Тэрбээр юуны түрүүнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, эко системийг хамгаалах, ялангуяа цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, гол мөрөн, булаг шандыг хамгаалах, тэрбум мод тарьж ургуулах зэрэгт онцгой анхаарч ажиллахыг нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд захилаа.
Сануулахад, Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, хариуцлага алдсан гэх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Зөв. Гэхдээ энэ яамны газрын дарга нэртэй буг болсон хувалзнуудыг зайлуулах цаг болсон шүү.