Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл энэ удаагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Яг одоо Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл, Баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслүүдийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ.
Хуралдаанаас ямар шийдвэр гаргасан талаар 14:00 цагт олон нийтэд мэдээлнэ.
Сэтгэгдэл ( 0 )