МХЕГ-ын даргаар Б.Баасандоржийг томиллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Засгийн газрын өнөөдрийн /2022.01.19/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэд, хэдэн томилгоо хийжээ. 

Тухайлбал, Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баасандоржийг МХЕГ-ын даргаар томилсон байна. 

Тэрбээр 1979 онд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр. 2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2018 оноос УБЕГ-ын дарга, 2020 оны дөрөвдүгээр сараас СЕХ-ны орон тооны бус гишүүн, Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top