БОАЖ-ын дэд сайдаар Г.Түвдэндоржийг томилов

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Засгийн газрын өнөөдрийн /2022.01.19/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэд, хэдэн томилгоо хийжээ. 

Тухайлбал, Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Г.Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар томилсон байна. 

Г.Түвдэндорж 1980 онд төрсөн. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 1998-2002 он, Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийг Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2002-2006 он, АНУ-ын Беркли коллежийг бизнесийн удирдлага, 2007-2016 он, хувийн хэвшилд ажилласан. 2017-2018 он, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга, 2018-2022 он, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, 2022 оноос Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд, Улсад 14 жил ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top