Л.Халтар: 2725 км төмөр зам тавина

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Засгийн газрын ээлжит хуралдаанаар зам тээврийн салбартай холбоотой дараах хоёр гол асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар Зам тээврийн сайд Л.Халтар мэдээлэл өглөө. 

Тэрбээр 2013 онд гарсан Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтын тогтоолыг эрчимжүүлэхээр болсныг дуулгав.

Ингэхдээ, Монгол Улсад хэрэгжих төмөр замын бүтээн байгуулалт, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт заасан 1,2 дугаар үе шатны үйл явцыг гүйцэтгэх ажлыг "Монголын төмөр зам" ТӨХК-д олгосон бөгөөд Засгийн газрын хуралдаанаар үүний биелэлтийг ярилцаад 2020-2024 онд Зсгийн газрын мөрийн хөтөлбөрт туссаны дагуу баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн хариуцуулахаар болсон байна. Тиймээс "Монголын төмөр зам" ТӨХК Монголын болон гаднын хөрөнгө оруулагч, баруун зүүн чиглэлд байгаа уул уурхайн компаниудтай хамтран төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүний үр дүнд Монгол Улсад нийт 4700 км орчим урт төмөр замын сүлжээ бий болох ба үүнд шинээр нэмэгдэх нь 2725 км юм. Эдгээрээс гадна 2021 оны эхний хагаст багтаж Тавантолгой Гашуунсухайт, Зүүнбаян  чиглэлийн тээвэрлэлтийг хийнэ.

Үүнээс гадна Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөлд олон улсын тендер зарлахаар болжээ. Өмнөх гүйцэтгэл хангалтгүйн улмаас цуцалсан туршлага бий. Тиймээс цаашид хурдны авто замын бүтээн байгуулалтад олон улсын нээлттэй тендер зарлах нь зүйтэй хэмээн үзлээ. Тендерийг ойрын хугацаанд зарлана. Дарханы замын тухайд Монгол Улсын Ерөнхий сайд 2023 он гэхэд дуусгахыг үүрэгдсэн ба энэ оны гуравдугаар сард бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
haha(103.9.89.54) 2022 оны 01 сарын 19

ehleed nuguu aldartai darhanii zamaa yanzlaasai \n

0  |  1
СЭСЭЭР(192.82.75.242) 2022 оны 01 сарын 19

НАЛАЙХЫН ЗАМ, ОЛИМПЫН ГҮҮР ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ? ГАНЦ ОЛОН УЛСЫН НАЙРАМДАЛ ЗУСЛАН ЯВДАГ ЗАМАА ЗАСАХАА БҮР МАРТЧИХСАН УУ?

1  |  0
Top