Туркийн Анталья хотын гантигийн карьерт ажиллаж байсан ажилчид 195 сая жилийн өмнө амьдарч байсан мегалодон аварга загасны чулуужсан олдворыг илрүүлжээ.
Мегалодон нь дэлхий дээр амьдарч байсан хамгийн том далайн амьтдын нэг юм. Сулейман Демирелийн нэрэмжит Их сургуулийн геологич Физули Ягмурлугийн хэлснээр, олдвор нь хүний зүрхний хэлбэртэй гэнэ. Ийм төрлийн амьтад далайн экосистемд 195 сая жилийн өмнө амьдарч байжээ. Мегалодон нь мөгөөрсөн ястай тул үхсэний дараа маш хурдан задарч, үгүй болдог байна. Тиймээс ийм төрлийн загасны араг яс чулуужих нь ховор байдаг аж.
Мегалодон аварга загасны урт 15-18 метрт хүрдэг байжээ. Орчин цагийн аварга загасны урт 6-8 метр байдаг гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )