Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү өнөөдөр (2022.01.20) Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатарт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна.
Тэрбээр 2021 оны долдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилогдсон юм.
Өмнө нь “Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байхдаа утааны эсрэг маш их тэмцэж байсан түүнээс олон нийтийн зүгээс илүү их хариуцлага нэхэх болсон.
Гэвч "Утааны эсрэг тэмцэх ажил бол Засгийн газар, нийслэлийн удирдлагуудын хийх ажил. Би өөрийн ажлын байрны тодорхойлолтод тохирсон ажлаа хийж байгаа" хэмээн ярилцлага өгсөн нь шүүмжлэлийг гааруулж, хариуцлага нэхсэн олон нийтийн үйлдлийн хариуд тэрбээр албан тушаалаа хүлээлгэж өгөх нь зүйтэй гэж үзсэн бололтой.
Сэтгэгдэл ( 2 )
цаадуул нь яв гэхгүй юу даа өргөдөлөө өгөө л гээ биз сая хэдэн авгай нар өндөг гурил барьцан 2 машинтай хайгаад явналээ
chadahgui uhaana guithehgui medeed ene emegtei chig ajil aa uguj daraag.n hundee bolomj olgoj uls ornii ajil hugjuld daraa bolohgui zuv uu hariuthlaga Mgl hun burd heregtei