Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны эхнээс сонгон шалгаруулалтгүй томилогдсон албан тушаалтныг чөлөөлөх шийдвэр гаргасан билээ.
Өөрөөр хэлбэл, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд томилогдсон 42 албан тушаалтныг чөлөөлөхөөр байгаа юм.
Тэрхүү 42 албан тушаалд дараах 4 яамны Төрийн нарийн бичгийн дарга нар хамаарч байна.
Боловсрол, шинжлэх ухааны яам |
Терийн нарийн бичгийн дарга |
ТЗ- 15 |
2021.10.20 №330 |
Лхагва Цэдэвсурэн |
Соёлын яам |
Соёлын яамны Терийн нарийн бичгийн дарга |
ТЗ-15 |
°Ажилд тур томилох тухай" 3асгийн газрын 2021 оны 9 дугээр сарын 291 дугээр топоол |
Санжаадорж Оюунбилэг |
Хунс, хедее аж ахуй, уйлдвэрийн хенген яам |
Терийн нарийн бичгийн дарга |
ТЗ-15 |
2020.05.20 No187 |
Темер-Уяа Жамбалцэрэн |
Эруул мэндийн яам |
Терийн нарийн бичгийн дарга |
TЗ-15 |
2021 .02.10 №З6 |
Цэвэгмид Эрдэмбилэг |
САНУУЛАХАД,Хөдөлмөрийн тухай (шинэчилсэн найруулга) хууль 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх болсон, төрийн албаны тусгай шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах боломж бүрдсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлөхийг төрийн байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд үүрэг болгосон юм.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр зөвлөмжийн дагуу иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контрактын гэрээг дуусгавар болгох, цаашид энэ үндэслэлээр гэрээ байгуулахгүй, сунгахгүй байхыг даалгав.
Улмаар дээрх үүргийн дагуу албан хаагчийг чөлөөлсөн сул орон тоог сонгон шалгаруулалт явуулж, нөхсөнөөр Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт хангагдах юм.
Сонгон шалгаруулалтыг явуулахдаа нээлттэй зарлаж, хууль болон тухайн албан тушаалын тодорхойлолтод тусгай шаардлагыг хангасан төрийн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэд сонгон шалгаруулалтад тэгш оролцох, нээлттэй өрсөлдөх боломжийг бүрдүүлэх арга хэмжээг авахад анхаарч ажиллахыг үүрэг болгосон билээ.
Сэтгэгдэл ( 4 )
ЭХЯ-ны т.н.б дарга Насантогтох Даваасүрэн Болорчулуун нартай Дорнодын цахилгаан станцын тендерийг будлиантуулсан. ТВЕА гэх компаныг хууль зөрчин шалгаруулсан. АТГ-д шалгагдаад явсан. Тушаал дэвшсэн хулгай хийсэн хэвээрээ л байх уу Хүрэлсүх ээ
Эрчим хүчний ТНБД хаачав аа. Энэ хүнийг төрийн албанд 2016 оноос ажилламан гэдгийг салбарынхан бүгд мэднэ. Баатарзоригоо болио.
Монголд дарга нарт хууль үйлчлэхгүй. Эзэнгүй төр засаг гэж
ЭМЯ-Сайд ТНБ-дарга нарыг зайлуулаач Ерөнхий сайдаа