Сурагчдын амралтыг 7-14 хоног сунгах эсэхийг хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 26

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн /2022.01.26/ хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 32 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. 

Тухайлбал, сурагчдын амралтыг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх аж. Учир нь, ХӨСҮТ болон Эрдэмтдийн зөвлөлөөс сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг 7-14 хоног сунгах саналыг Улсын Онцгой комисст хүргүүлээд байгаа билээ. 

Түүнчлэн Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц, Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн талаар, Алтны төслүүдийг эрчимжүүлэх талаар, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар зэрэг 30 гаруй асуудлаар хэлэлцэж, танилцахаар төлөвлөөд байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top