Киргиз, Тажикстаны хил дээр зэвсэгт мөргөлдөөн гарав. Киргизийн тал Тажикстаныг зэвсэг хэрэглэсэнд буруутгаж, цэргийн хүнд техникийг хилийн бүсэд татаж буй талаар мэдээлсэн бол Тажикстаны тал Киргизийг нисгэгчгүй нисдэг аппарат зэрэг зэвсэг хэрэглэсний улмаас энгийн иргэд амиа алдсан тухай мэдээлжээ.
Талууд баасан гарагийн өглөө гал зогсоож, хилийн бүсэд төвлөрүүлсэн нэмэлт хүчээ эргүүлэн татах тухай тохиролцоонд хүрсэн тухай Киргизийн Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны хилийн алба мэдээлсэн байна.
Түүнчлэн, талууд Баткен-Исфан авто замыг нээж, дахин мөргөлдөөн гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хил орчмын нутгийг хамтран хамгаалах тухай тохиролцжээ.
Пүрэв гарагийн орой хоёр улсын хилийн цэргүүдийн хооронд хэдэн цаг үргэлжилсэн буудалцааны үеэр Киргизийн 11 цэргийн алба хаагч шархаджээ.
Сэтгэгдэл ( 0 )