Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хийсэн гурван талт уулзалтын үеэр бие биетэйгээ гар бариагүй нь анхаарал татжээ.
Гурван талт уулзалт Астанад Ази дахь хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын хүрээнд болсон юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины оролцоотойгоор хийсэн уулзалт эхлэхэд Киргизийн Ерөнхийлөгч хамгийн түрүүнд орж ирэн Путинтай гар барьжээ. Түүний дараа Тажикистаны Ерөнхийлөгч орж ирээд Путинтай гар барин, шууд суудалдаа суусан байна.
Киргиз, Тажикистаны хил дээр өнгөрсөн сард болсон томоохон мөргөлдөөний дараа талууд бие биенээ гал нээсэн гэж буруутгаж, хоёр улсын харилцаа хурцадсан билээ.
Талууд нэг нэгнээ гал зогсоох хэлэлцээрээ зөрчсөн гэж буруутгаж байгаа юм. Киргизийн тал мөргөлдөөний үеэр 63 хүн амиа алдаж, 198 хүн гэмтэж бэртсэн гэж мэдэгдэж байгаа бол Тажикистаны талаас 50 хүн амиа алдаж, 200 хүн гэмтэж бэртсэн талаар мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Мусалманууд ингэж байхад бусад нь арга үгүй дээ
mongolchuud bol kirgitei geniin huvid hamgiin oirhon ahui soyoliin huvid ih oirhon ah duu uls.Harin tadjikuud bol pashtuntai biilj hazaruudiig bainga alj doromjilj baidag novshnuud.